Дуучин Кэлли Кларксон бяцхан гүнжтэй боллоо



Залуучцуудыг байлдан дагуулдаг “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан авьяаслаг дуучин  Кэлли Кларксон саяхан амаржиж бяцхан гүнжтэй болсон сайхан мэдээгээ фэнүүдтэйгээ хуваалцлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард менежер залуутайгаа хуримлаж, удалгүй хөл хүнд болсоноо дуулгаж байсан билээ.



Тэгвэл бидний хайртай авьяаслаг дуучин маань энэ сарын 14-ний өдөр өөрийн твиттэр хуудаснаа “Бидний бяцхан гүнж River Rose Clarkton өнгөрсөн пүрэв гарагт хорвоод мэндэллээ. Бидний төлөө залбирч байсан та нартаа үнэхээр их баярлалаа. Брэндон бид хоёр үнэхээр аз жаргалтай байна” гэж эсэн мэнд амаржсанаа фэнүүддээ дуулгасан байна.



Сонирхуулахад, түүний нөхөр Брэндон салсан эхнэрээс нь төрсөн хоёр дагавар хүүхэдтэй бөгөөд шинэ төрсөн охинтойгоо нийлээд гурван хүүхдийн эцэг болж байгаа юм байна. Харин Кэллигийн хувьд анхны төрөлт байсан бөгөөд тэрбээр анхны хүүхдээ охин байгаасай хэмээн ихэд хүсч байсан гэнэ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.