Ким, Кэнье нар бяцхан гүнждээ төрсөн өдрөөр нь алмазан ээмэг бэлэглэлээ



Үргэлж дуулиан шуугианы эзэн байх дуртай шоу нэвтрүүлгийн од Ким Кардашиан, реппэр Кэнье Уэст нарын бяцхан гүнж энэ сарын 21-нд  нэг нас хүрсэн.



Аавуудын баярын өдөртэй давхцсан энэ өдрөөр хосууд мөн гадуур зугаалсан байна. Энэ өдөрт зориулан Ким өөрийн “Instagram”-даа хамтдаа авахуулсан зургаа оруулан, “Амьдралын минь утга учир болсон бяцхан охин минь өнөөдөр нэг нас хүрлээ. Канье минь охиноо хайрлаж, хамгаалж байгаа нь намайг аз жаргалаар дүүргэдэг.



Бүх гайхалтай, халамжтай аавууддаа баярын мэнд хүргэе” гэж бичсэн байна. Харин алдартй хосууд охиныхоо төрсөн өдрийн анхны бэлэг болгож  алмазан ээмэг бэлэглэсэн ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.