Шээсний өнгөөр танд чухал зүйл хэлж өгье

Ихэнх хүмүүс шээсийг шар байхад л хэвийн гэж үздэг. Гэвч тийм биш юм. Цайвар болон хурц шар байх мөн цусан өнгөтэй байх нь таны эрүүл мэндийн талаар бүгдийг хэлж өгөх болно. 
1.    Шээс өнгө бага байх
Энэ нь мэдээж та эрүүл байна гэсэн үг бөгөөд тогтмол ус ууж, биедээ хангалттай шингэнийг авч чадаж байгаагын шинж юм. Гэхдээ бас хэтэрхий их ус авч байгаа тохиолдолд бас илэрч болно. Зарим тохиолдолд хүмүүс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх үед бас илэрч болно. 
2.    Улаан болон ягаан өнгөтэй байх
Зарим хүнснээс болж улаан, ягаан байж болно. Хамгийн ноцтой тохиолдол нь бөөрний хорт хавдар, түрүү булчирхайн томролт, давсагны чулуу зэрэг байдаг.
3.    Ногоо, цэнхэр шээс 
Энэ нь  өмнө нь ямар нэгэн хэрэглэсэн зүйлтэй холбоотой. 
4.    Хөөстэй шээх
Хэт их уураг алдсан тохиолдолд хөөстэй ногоон, цэнхэр шээж болно.
5.    Булингартай шээх
Шээсний замын халдвар эсвэл бөөрний чулууны шинж тэмдэг нь шээс булингартай гарах замаар илрэх боломжтой.
6.    Улбар шар өнгөтэй шээх
Бөөрөлзгөнө, манжин идсэн үед ийм өнгөтэй шээдэг. Шарласан үед шээс улбар шар гарна. Энэ тохиолдол заавал эмчид хандаарай.
Ер нь шээсний өнгөний эрс өөрчлөлт бол өдрийн турш хэрэглэсэн ямар нэгэн зүйлтэй холбоотой юм. Хэрэв таны шээсний өнгөний өөрчлөлт уусан эм, идсэн хоол хүнснээс хамаараагүй бол яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.