Сайхан сэтгэлт залуус нэгдэн загвар өмсөгч А.Пүрэвмаагийн төлөө “Дүүлэн нис” аяныг зохион байгуулж байна
Бусдын буруугаас хийж бүтээх насандаа бие, сэтгэлийн хүнд зовлонг эдэлж байгаа ч бусдын төлөө гэх чин сэтгэлээ гээгээгүй бүсгүй бол загвар өмсөгч А.Пүрэвмаа. Долоон сарын турш, нуруу, хөлийнхөө өсгийг цоортол хэвтэрт эмчилгээ хийлгэсэн бүсгүй амьдралын төлөөх чин хүсэл, хөдөлмөрийнхөө хүчинд өнөөдөр таяг тулаад явж байна.

Эмчилгээгүй гэх хатуу үгийг сөрөн тасралтгүй фитнессээр хичээллэсний үр дүнд тэрээр өдий зэрэгтэй болсон. Өөрийн зовлон, бэрхшээлийг үл хайхран бяцхан биедээ баймгүй өвдөлт, шаналлыг мэдэрч буй багачуудад тэр өнөөдрийг хүртэл тусалсаар ирсэн. Тэгвэл түүний төлөө залуус нэгджээ. А.Пүрэвмаагийн Солонгос улсад хийлгэх гэж буй хагалгааны зардалд туслахаар сайхан сэтгэлт залуус нэгдэн “Дүүлэн нис” аяныг зохион байгуулахаар болжээ.

Тоглолт маргааш 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болох аж. Нэгэн үед бусдын төлөө өөрийгөө зориулж, хөдөлмөрлөж явсан залуу охины мэс засалд хандив босгох зорилготой ашгийн бус тоглолтод шинэ залуу дуучид үе үеийн хит дуунуудыг дуулах юм байна. Тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй аж.
Гэгээн үйлсийн элч түүнд зориулан 155889 тусгай дугаарт ANGEL гэсэн мессэж илгээж бага боловч тус болох боломжтой юм.
Мөн Хаан банкны 500 38 67 430 тоот Алтантуяа овогтой Пүрэвмаа дансанд сэтгэлийн өргөлөө өргөх боломжтой. /88105657, 95881153/
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.






