Дуучин Бейонсе энэ оны хамгийн шилдэг 100 алдартны нэгээр тодорлоо
Алдартнуудыг чансаагаар нь эрэмбэлдэгээрээ алдартай Форбес сэтгүүл энэ оны хамгийн шилдэг 100 алдартныг нэрлэсэн жагсаалтаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Олон удаа жагсаалтад тэргүүлж байсан Опра Уйнфри энэ жил хэд хэдэн байраар ухарч дөрөвдүгээрт жагссан бол поп дуучин Бейонсе тэргүүн байранд заларч хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарсан байна. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 115 сая долларын орлого олсноос гадна нийгэм, олон нийтийн дунд эзлэх байр сууриараа ялгаран гарсан учир хэвлэлийнхэн түүнийг Хатан хэмээх цолонд өргөмжилсөн юм.

Бейонсе нь огт зар сурталчилгаа хийлгүйгээр шинэ цомгоо дуустал нь борлуулж чаддаг цөөхөн алдартны нэг бөгөөд Эйч энд Эм, Пепси зэрэг дэлхийд алдартай брендүүдийн нүүр царай болж, өөрийн гэсэн загварын бизнес эрхэлдэг билээ. Поллстарын мэдээлж буйгаар алдарт Бейонсе “95-стоп” хэмээх ганцхан тоглолтоороо 2.4 сая ам.доллар олсон бөгөөд Форбесийн жагсаалтын зургаадугаар байрт орсон нөхөр Жэй Зитэйгээ хамт энэ зун томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн байна.
Forbes: Алдартнуудын жагсаалт
Эхний 20 байрт:
1. Бейонсе
2. Леброн Жеймс
3. Доктор Дре
4. Опра Уинфри
5. Эллен ДеЖенерес
6. Жей-Зи
7. Флойд Мэйуэзер
8. Рианна
9. Кэти Перри
10. Роберт Доуни
11. Стивен Спилберг
12. Женнифер Лоуренс
13. Бон Жови
14. Бруно Марс
15. Коби Брайант
16. Рожер Федерер
17. Майли Сайрус
18. Тэйлор Свифт
19. Лэди Гага
20. Канье Уэст







