
Сэргээн засварлалтыг хийж байгаа нэг судлаач тус сонинд “Гутал нь улаан, хар өнгийн судалтай маш загварлагаас гадна оёдол сайтай. Ийм гутлыг би одоо ч худалдаж авахад бэлэн байна” гэж хэлсэн талаар мэдээлэлд дурджээ. Түрэг эмэгтэйн гоёл зөвхөн гоёмсог гутлаар ч тогтохгүй. Авсанд нь маш загварлаг цүнх, гоо сайхны хэрэгсэл байжээ. Тодруулбал толь, сам, жижиг хутга гарч ирсэн байна. Мөн оёдлын багаж хэрэгсэл, морь, хонины толгойтой хамт оршуулсан байжээ. Маш сайн хадгалагдсан учраас заримыг нь одоо ч хэрэглэж болохоор аж.





























