Шатрын олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзол хангалаа
Шатрын олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзол биелүүлсэн байна. Тэрээр Их мастерын гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн тул Монголын гурав дахь эмэгтэй Их мастерын болзол хангажээ. А.Энхтуулын цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулснаар манай улс эмэгтэй гурван их мастертай болох юм.

Монголын шатарчдын дундаас өнөөг хүртэл Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёрхон эмэгтэй Их мастер төржээ. Одоогоос долоон жилийн өмнө Т.Батчимэг Монголын хоёр дахь эмэгтэй Их мастераар тодорч байсан бол гурав дахь эмэгтэй их мастер цолтонтой болоход бэлэн болжээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







