Ханхүү Уильям болон гүнж Кейт Миддилтон нарын лааны тосон баримлыг дахин бүтээжээ
Их Британий угсаа залгамжлагч ханхүү Уильям болон гүнж Кейт Миддилтон
нарын лааны тосон баримлыг Мадам Тюссогийн музейд байрлуулсан байна.
Ингэхдээ хоёр дахь удаагаа байрлуулж байгаа нь энэ аж. Тэдний лааны
тосон баримлыг дахин бүтээх болсон шалтгаан нь тэд хүүхэдтэй болсон учир
илүү буйр суурьтай болсон ба мөн Кейтийн биеийн галбир нэлээдгүй
өөрчлөгдсөнтэй холбоотой ажээ. Тус баримлыг энэ сарын 10-нд албан ёсоор
олон нийтэд танилцуулахаар болжээ. Нээлтэнд гүнж Кейт Миддилтон оролцох гэнэ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







