Амттай сникерсэн бялуу хийх жор

Баяр болгоноор л эрэлт ихтэй барааны нэг бол яах аргагүй бялуу шүү дээ. Шоколад тэр дундаа сникерст дургүй хүн тун ховор байх. Иймээс бүсгүйчүүддэээ өөрийн гараар хайртай хүмүүстэй сникерсэн бялуу хийх жорыг хүргэж байна.

Жигнэмэг хийхэд шаардлагатай орц:

-Өндөг 2 ширхэг 

-Өндөгний шар 3 ширхэг 

-Саахар 100 грамм

-Тал цайны халбага соод (дусал уксусанд хийж найруулсан)

-Гурил 120 грамм

-Нунтаг какао 1 хоолны халбага 

-Ванилийн сахар – 2 уут

Безе хийх орц:

-Өндөгний цагаан 3 ширхэг 

-Саахар 200 грамм


Крем хийх орц:

- 1 лааз өтгөрүүлсэн сүүг сгущенка чанаж бэлдэнэ.

-Масло 150 грамм.


Бялуу чимэх орц: 

- Арахис самар 200 грамм

- Шоколадан глазурьөнгөлгөө

- Шоколад 200 грамм.


Хийх арга:

1. Өндгийг өндөгний шартай хольж хутган, аажмаар саахарыг ванилийн сахартай хамт нэмнэ. Дараа нь уксусаар зуурсан соодыг нэмж, дээр нь нунтаг какаотой хольсон гурилыг хийгээрэй. Энэ зуурмагаа сайн халаасан шарах шүүгээнд хийж, болгоно. 

2. Уурагтай давхаргыг бэлдэхийн тулд өндөгний цагааныг саахартай хольж, хөөсөртөл хутгаад 100 хэмийн халуунтай шарах шүүгээнд 2 цаг болгоно.

3. Одоо крем хийнэ. Маслоо сэвсийтэл хутгаж, дээр нь лаазтай, чанасан өтгөрүүлсэн сүүг сгущенка хольж, сайн хутгасаар крем болгоно. 

4. Самраа зөөлөн гал дээр хуурч, дараа нь жижиглээд хөргө. 

5. Хөрсөн жигнэмгээ голоор зүсч, хоёр хэсэг болгоно. Нэг хэсэг дээр крем түрхэж, дээр нь безе тавиад, дахин крем түрхэж, сүүлд нь нөгөө тал жигнэмгээ тавь. 

6. Бялуугаа гоё, үзэмжтэй болгохын тулд тал бүрээс жигдэлж, янзал. Үлдсэн кремийг хажуу бөөрөнд түрхэж, үйрмэгээ цацна. Бялуун дээр шоколадан глазурь, шоколадаа хайлуулж асгаад самраар чимээрэй.

Бэлэн болсон бялуугаа гурван цаг байлгасны дараа иднэ. Амттай бялуугаа хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон идэж суух сайхан биш гэж үү?

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.