Өндгөвчөө хайрлацгаая...

Энэ удаагийнхаа эрүүл мэндийн зөвөлгөөгөөрөө өндгөвчний тухай бяцхан зөвлөлгөөгөө хүргэе! Эмэгтэйчүүд биднийг эрчүүдээс ялгадаг нэг эрхтэн бол өндгөвч. Өндгөвч бол эмэгтэй хүний аз жаргал, гоо сайхан, залуу нас... энэ ч утгаараа өндгөвчийг эмэгтэй хүний хоёр дахь “зүрх” гэж нэрлэдэг.

Эмэгтэй хүнд өндгөвч гэж дотоод шүүрлийн булчирхай байдаг. Өндгөвч цаг ямагт хайрлаж, арчилж байх хэрэгтэй. Өндгөвч ямар байна, эмэгтэй хүний царай яг тийм л болдог. Хүйтний улиралд доороосоо даарснаас, үр хөндөлт хийлгэснээс өндгөвч үрэвсдэг. Өндгөвчний үрэвслийг эмчлүүлэхгүй удвал ядрах, уур уцаартай болж, хөх жижгэрэх, бас хөгширөлт явагддаг. Бүр хавдар, хорт хавдар ч болох аюултай. Өндгөвчний үйл ажиллагаа удааширч өвчилснөөс болж:

-Арьс хуурайшиж, үрчлээ гардаг

-Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж, улмаар дотоод шүүрлийн өөрчлөлтөөс болж хөх жижгэрч, биеийн галбир хүртэл өөрчлөгдөж турна, эсвэл хэт таргална 

-Амархан ядарч, ууртай, нойр муутай болдог.

Эдгээр зовиураас урьдчилан сэргийлж өндгөвчөө эрүүл байлгахын тулд хамгийн нэгдүгээрт доороосоо даарахгүй байх, бэлгийн ариун цэврийг сайтар сахидаг байх хэрэгтэй. Өндгөвчний массажны тухай ойлголтыг манай эмэгтэйчүүд тэр бүр мэддэггүй. Хөгжилтэй орны эмэгтэйчүүд өндгөвчний массажийг нүүр массажнаас илүүд үздэг. Өндгөвчинд тэжээл өгч, массаж хийсний үр дүнд:

-Өндгөвчний үйл ажиллагаа сайжирна, сарын тэмдэг цаг хугацаандаа зовиургүй ирнэ

-Хөгшрөлтөөс хамгаална

-Батга, сэвх гарахаас сэргийлнэ

-Цэвэршилтийг удаашруулж, залуужуулна

Өндгөвчний массажийг тогтмол хийлгэж заншвал сэтгэл санаа өөдрөг байж, мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлж, таньд аз жаргал бэлэглэх болно. Хоёр дахь “зүрх”-ээ хайрлацгаая бүсгүйчүүдээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tengeriin ilch (103.10.22.28) 2018-06-08 23:14:40
Ene emneleg her yum boloo
togsoo (103.57.94.152) 2016-04-05 18:57:07
Hi Degii chinii undguvch ni odoo zvgeer bolson uu Bieni ym chin sar sardaa irj bn uu
odko (112.72.13.43) 2014-03-21 15:12:07
ene emneleg 19in budlas jahan barun tish gerlen dohiotoi uulzwarar uragsh erged zama dagad yawahar bdg ym her emnelegig n medehguiee her unetei bdg ym bol
zochin (103.26.194.11) 2014-03-19 22:29:48
Han-Uul duureg 3r horoond bairaldag
enerel (202.179.18.111) 2014-03-19 16:39:12
chimeg oyu emneleg ix daraalaltai bdag bololtoi utas avch bgaa xuuxen ni ni xaana bdag bairshilaa ch xelexguim 3 sariin tsag bxgui ch gexshig neg ix zan xaanaa bdagaa ch xelexgui ene xudlaa emneleg bnaa
degi (103.9.90.130) 2014-03-19 15:38:55
undguvchni sain emchilgee hdg emneleg Chimeg-Oyu gd emneleg bdg bi 10 honog hlgesen urevseltei bol taria sharlaga hdg utas n 70135777
.... (202.131.234.242) 2014-03-19 14:52:53
tgd hna yaaaj tr massajiig hiilgeh ve todorhoi bichne uu mun yamar emegteichuudiin emneleg sn boloo medeelel gargaj uguuch
ээгий (124.158.127.48) 2014-03-19 14:23:01
тэгээд яаж хамгаалах тэр массажыг хэрхэн хийх талаар мэдээлэл дахин өгвөл сайн бна тэгээд үнэхээр сайн эмэгтэйчүүдийн эмнэлэг хаана бдаг утастай нь оруулаач хаа сайгүй эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж бгаа боловч яг үндсэндээ эмчилгээ гэж олигтой зүйл бхгүй хэдэн уух эм лаа хэлж өгдөг өөр зүйлгүй бид нарын мөнгийг л авах гэсэн хүмүүсл бхын юм асуухаар худлаа яриад нэг юм аа урд хойноос нь уншиж хэлээд өнгөрүүлэх юм аа яг найдвартай сайн эмчийн утасны дугаар эмнэлгийн хаягыг нь оруулаач
Zzz (182.250.240.67) 2014-03-19 14:10:04
Yaj hiideg ymbe