Бүсгүйчүүд ээ зочны өрөөгөө засацгаая

Гэрийн дотоод
тохижилт нь гэрийн эзэгтэйн сонирхол, мэдрэмжийг илтгэдэг. Ялангуяа гадны
хүмүүсийг хамгийн түрүүнд хүлээн авдаг зочны өрөө нь гэрийн хамгийн
хүндэтгэлтэй хэсэг юм. Сүүлийн үед зочны өрөөний өнгө төрх тод, хурц
элементүүдийг багтаасан, байгалийн чимэглэлүүдээр гоёсон чиг хандлагатай болоод
байгаа. Тиймээс та зочны өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө
сонгох хэрэгтэй.
Өнгөний сонголт хамгийн чухал. Аливаа нэг өнгө хэт
давамгайлвал муу энерги үүсгэж, өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг нөлөөтэй. Мөн
өнгөнүүд ч бас тухай бүр нь утга агуулга хүний сэтгэл зүйд нөлөөлөх
чадвартай байдаг ба тэр нь тайлбарлагдсан байдаг. Жишээ нь, улаан өнгө нь
асан бадарч, эрч хүчтэй байхыг, ногоон өнгө тайвшруулж, хүч чадлыг сэргээж,
ядаргаа тайлна, цэнхэр өнгө мөрөөдөлд умбуулж, сэтгэл сэргээнэ, шар өнгө гэрэл
гэгээ, баяр баясал нэмнэ, ягаан өнгө нь итгэлтэй, эвтэй байхыг билэгддэг байна.
Хэрэв хана, тааз нь гэрэлтэй цайвар өнгө зонхилсон бол бараан өнгөтэй тавилга
илүү нийцнэ. Гэгээлэг өнгө нь өрөөг илүү зайтай цэлгэр харагдуулна.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mnl
(122.254.126.42)
2014-09-14 22:38:52
saihan l tohijuuljee gehdee huuhedteigee aild ochih huuhedtei zochid irvel hetsuu yum bna daa
0
0
0
Хариулах







