Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ: “Нийгмийн хонгор гээд хурдан сайхан морь, Ш.Чимидцэеэ хоёрыг харах гэж манай нутагт хүмүүс ирдэг байсан” гэж ярьцгаадаг юм
Сайхан наадаж байна уу уншигчидаа? Энэ жилийн баяр наадмын ярилцлагын хойморт бага залуу наснаасаа уянгат хоолой, гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж явсан өдгөө ч сайхнаараа байгаа Уртын дуучин Чимидцэеэ морилсон юм. Тэрээр бага насандаа хөдөө өсөж, морины нуруун дээр дэрвэж явсан унаач охин байжээ. Ингээд түүний хүүрнэсэн наадмын дурсамж, амьдралын замнал болоод уран бүтээл, эрдмийн ажлын сонин сайхнаас хамтдаа хуваалцацгаая! Ялангуяа ахмад уран бүтээлч маань залуу бүсгүйчүүдэд сургамжтай олон зүйлийг ярьж хэлж байсан юм шүү!

Энэ жилийн наадмын гоёл тань юу вэ?
Та өдий нас хүрсэн ч маш сайхан толиотой байна. Залуудаа ч таныг сайхан бүсгүй байсан гэлээ. Үүнийгээ хэвээр авч сайхан явж байгаа тань үнэхээр үлгэр жишээ авмаар байдаг. Түүний нууцаас бүсгүйчүүдтэйгээ хуваалцана уу?
Та Хөгжим бүжигч багшилж байна. Таны гараас олон л шавь нар төрж байгаа байх. Тэдэндээ итгэл найдвар хэр хүлээлгэж байна?

Монгол түмний баяр цэнгэл болох эрийн гурван наадам үргэлжилсээр байна... Ш.Чимидцэеэ дуучин сайхан наадаж байна уу! Наадмын сайхан дурсамжаар яриагаа эхэлье!
Хөдөө өссөн хүүхэд бүр унаач байдаг. Би хоёр аавтай. Миний овголдог Шар гэдэг хүн бол миний дүү нарын аав. Их сайхан моринд дуртай, морь уядаг хүн байсан. Харин Миний төрсөн эцэг Жамбал гэж хүн байгаад саяхан нас барсан. Аавын маань аав буюу миний өвөө баян Сувд гэж хүн байсан. Тэр бол Одоогийн Орлой угшлыг үндэслэгч хүн юм шүү дээ. Морь уяач, сонирхогчид сайн мэднэ дээ.
Наадам дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй хөл хөнгөрөөд ирдэг байжээ. Наадмын шүүдэр буусан өглөө үнэхээр сайхан. Маргааш наадам гэхээр унтдаггүй байсан шүү. Шөнөжингөө наадамдаа бэлтгэдэг.
Хэдээс хэдэн настайгаа хурдны морь унасан бэ?
Жаахнаасаа морь унасан яг хурдны морин дээр 6 наснаасаа гарсан даа. Тээр жил өвлийн уралдаалга болоод, миний унах гэж байсан морийг яг наадмаар өөр хүүхдээр унуулахаар болж билээ. Уг нь би унах гээд бүх сунгааг нь хийсэн байсан юм. Тэр үед намайг “Чи ер нь хүнддэх нь ээ” гэхэд хурдны морь унахаа боль гэж байгаа юм шиг л сонсогдож байсан. Дахиж уралдааны морь унахгүй нь гэж их гонсойж байлаа. Олон жил үеийн хүүхдүүдтэй цуг гийнгоолж, морины үнэр, хөлс үнэртэж өссөн намайг гэнэт “Чи мултарлаа” гэж хэлэхэд үнэхээрийн хэцүү санагдаж билээ.
Магадгүй морины дэлэн дээр өссөн, гийнгоолж марзайлдаг байсан тань их уртын дууч болоход тань нөлөөлсөн биз!
Тийм шүү. Намайг дуучин болоход нөлөөлсөн зүйлд хонь тойглох, гийнгоолох хоёр зүй ёсоор орно.
Бага байхад өвөл зуд их болдог, манай нутагт их ч малтай байж. Тэр үед 1000 хоньтой байсан. Зуд ихтэй учраас малын үр төл олноор үрэгдэнэ. Төлгүй үлдсэн хоньд төл авахуулах гэж их тойглодог байсан. Өөрөөр хэлбэл эх үрийг холбоно гэсэн үг. Сайхан тойгловол хурдан хургаа авна. Миний тойглосон хонь их амархан үр төлөө авдаг байсан.Тэр их хонь тойглосон маань миний хоолойг их задалж өгсөн.

Харин дараа нь бол гийнгоо. Гийнгоо морины хийморийг сэргээдэг дуун. Зөв сайхан гийнгоолох юм бол мөн л морь хурдан давхидаг. Биднийг морь тань ядарсан байна, тонгойгоод байна гийнгоол гэдэг байсан.Монголчууд их ухаалаг ард түмэн. Дуучин хүн юугаар дамжиж дуучин болохыг энэ мэтээр шийдэж өгсөн байна.

Харин дараа нь бол гийнгоо. Гийнгоо морины хийморийг сэргээдэг дуун. Зөв сайхан гийнгоолох юм бол мөн л морь хурдан давхидаг. Биднийг морь тань ядарсан байна, тонгойгоод байна гийнгоол гэдэг байсан.Монголчууд их ухаалаг ард түмэн. Дуучин хүн юугаар дамжиж дуучин болохыг энэ мэтээр шийдэж өгсөн байна.
Дуу, дуучин, нутаг 3 бие биенээ дууриаж төрдөг. Нутаг нутгийн бүүвэй, нутаг нутгийн гийнгоо гэж өөр. Эдгээрийн талаар би нилээдгүй судалж байна. Хэл бичгийн доктор болох хүртлээ судлагаа хийсэн. Тухайн нутагт төрсөн хүнийг тухайн нутгийнх нь л бүүвэйгээр бүүвэйлэх хэрэгтэй.
Адууг ч мөн адил. Нарийн тайлбарлавал: Адуу төрөөд газарт унана, яг тэгэж унахад тэр нутаг усны энерги шингэдэг. Тэрхүү шингэсэн энергитэй адууг тухайн нутгийн хүн нь гийнгоолох юм бол адуу түүнийг хүлээж авдаг. Жишээ нь Дарьгангын адууг тухайн нутгийн гийнгооноор буюу ум марзайлах юм бол их сайн давхидаг.
Адууг ч мөн адил. Нарийн тайлбарлавал: Адуу төрөөд газарт унана, яг тэгэж унахад тэр нутаг усны энерги шингэдэг. Тэрхүү шингэсэн энергитэй адууг тухайн нутгийн хүн нь гийнгоолох юм бол адуу түүнийг хүлээж авдаг. Жишээ нь Дарьгангын адууг тухайн нутгийн гийнгооноор буюу ум марзайлах юм бол их сайн давхидаг.
Үүнийг манай уяачид сайн мэдэх хэрэгтэй юм байна даа. Нутагтаа хурдтай байсан адуу өөр нутагт очоод гудайдагийн учир нь тэрхүү нутгийн энерги дутагдсанаар болдог гэж ойлгож болох нь ээ. Эмэгтэй хүүхэд олон жил морь унахад өөрт нь ямар нэгэн сөрөг нөлөө байдаг юмуу?
Үгүй харин ч сайн байдаг. Хүүхдийг морь унаад л майжиг болгочихлоо гэж ярьдаг. Тэр нь таарсан дөрөө, эмээлийг нь тохируулаагүйгээс болдог. Дотор элэг бөөр, эмэгтэй хүүхдийн сав суулганд ч илүү сайн нөлөөтэй, чангардаг гэдгийн байна лээ. Харин нийтлэг зүйл харахад надтай нэг жалганы унаач хүүхдүүд ихэнх нь дуучид болсон байдаг. Тэр нь гийнгоолсоор байгаад тэр шүү дээ.
Энэ жилийн наадмын гоёл тань юу вэ? Хэдэн жилийн өмнө нэг өвгөн намайг “Монголын буян байна даа, Чи одоо чихэндээ зүүчих юмгүй юмуу” гэж загнасан юм. Тэрнээс хойш айгаад байдаг болсон. Нэг өмссөн дээлээ олон давтаж өмсдөггүй. Монголчуудынхаа буяанд олон сайхан дээлтэй. Дээл бол миний ганц гоёл, хэрэгцээ минь. Наадам цагаан сараар заавал шинэ гоёлтой байхыг хичээдэг. Энэ жил гэгээлэг шар өнгийн дээл сонгосон доо.
Сумын наадамдаа хамгийн сүүлдээ хэзээ очсон бэ? Та Хөхөө сард, Хоолой гэдэг газар мэндэлсэн гэсэн цаанаасаа дуучин болохоор заяагджээ.
-Дуу дуучин хоёр нутгаа дуурайж төрнө гэсэн эртний үг байдаг. Нутгийн энерги хүнийг бүх юмтай нь төрүүлж өгдөг. “Хоолой” гэдэг газар ховорхон сонсогддог нэр, намайг төрснөөс хойш олон айл тэр газар өвөлжиж байсан ч надаас хойш хүүхэд төрсөнгүй. Цаг нь ирэхээр дуучин хүн төрөх байхаа гэж боддог юм. Сүхбаатар аймгийн Баян уул сумын маант 90 жил болох гээд ...Дөнгөж саяхан нутгаа зориод ирсэн. Залуу байхад нийгмийн хонгор гээд хурдан сайхан морь байлаа. Түүнийг бас намайг харах гэж , манай нутагт хүмүүс ирдэг байсан” гэлцдэг юм. Гэртээ сууж байтал "Орон нутгийн таниулах музей рүү яв. Чамайг харах гээд хүмүүс ирсэн байна" гэдэг байж билээ./Инээв/
Та өдий нас хүрсэн ч маш сайхан толиотой байна. Залуудаа ч таныг сайхан бүсгүй байсан гэлээ. Үүнийгээ хэвээр авч сайхан явж байгаа тань үнэхээр үлгэр жишээ авмаар байдаг. Түүний нууцаас бүсгүйчүүдтэйгээ хуваалцана уу?
Би ерөөсөө завгүй л байсан. Өвдөөд суухад бас цаг зав хэрэгтэй байдаг юм шиг байна лээ. Миний аавын тал их өндөр насладаг хүмүүс байсан. Өөр надад нууц гэхээр юм байдаггүй. Их үнэтэй нарийн нандин юм хэрэглэдэггүй. Нүүрээ оройдоо маш сайн угаадаг. Тос түрхдэг.
Таныг ээждээ шүүдрийн усаар цай чанаж өгсөн гэдэг?
Таныг ээждээ шүүдрийн усаар цай чанаж өгсөн гэдэг?-Тэгсэн шүү дээ.
-Тэр боломжтой юм уу?Шүүдрийн усыг нэг бүрчлэн цуглуулж байж ээждээ данх цай чанаж өгвөл ганц удаа босож хөхүүлснийх нь ачийг хариулсантай тэнцдэг гэдэг.Дусал дуслаар олддог хэцүү шүү дээ?
-Тэр үнэхээр хэцүү.Хэцүү болохоор нь тэгж хэлсэн юм байна лээ.Ээжийн маань ээж Хорол гэж их ажилтай, урт хар гэзэгтэй цагаан авгай байсан юм.Арав хүрэхгүй насанд минь “Хүн ер нь эхийнхээ ачийг хариулна гэж байдаггүй гэдэг юм билээ.Шүүдрийн ус цуглуулаад нэг данх цай чанаад өгөх юм бол нэг л удаа өндийж хөхүүлснийх нь ачийг хариулдаг юм билээ” гэж ярьдаг байсан нь миний толгойд компьютер шиг хоногшсон юм. Дуучин болсноосоо хойш шүүдэр цохиж үзсэн юм.Би ер амралтад явдаггүй, шууд л ээж аав дээрээ очдог байлаа.1988 оны нэг зун манайх Дов ухаагийн хойно зусаж байсан.Хажууханд нь байдаг Бунхан ухаагийн араар л нэлээн шүүдэр унаад байх шиг янзтай.Шүүдэр унаад байгаа газар ногоон өвс жаахан сааралдуу болчихоод байдаг байхгүй юу.Тэгэхэд л нөгөө олон жил бодсон шүүдэр цохих маань бодогдоод.Одоо л энийг биелүүлье гэж бодсон.

Нэг үдэш унтахдаа маргааш өглөө тавиур дээр байгаа шанаганы толгойг аваад явнаа гэж шийдээд үүр цайхаас өмнөхөн 04 цагийн үед шанаганыхаа толгойг бариад хөл нүцгэн явсан юм.Тэгээд нар бүр унины дундуур байхад ирсэн.Үнэхээр болдоггүй юмыг хэцүү юмтай зүйрлүүлж л хэлсэн юм байна лээ л дээ.Би жаахан юмтай ирсэн.Анх гарахдаа шанага авч гаралгүй тогоо шиг юм аваад гарсан бол өөр байж ч гэж бодох шиг.Гэхдээ том байсан ч болдоггүй юм шиг байна лээ л дээ.Цацраад сарниад явчихдаг юм билээ.Гараараа шувтрахаар жаахан жаахан орноо.Тэгээд хүрээд ирсэн чинь ээж маань баярлаагүй ээ.Би өөрөө залуу ч байж.Хүүхэд ахуйнхаа мөрөөдлийг биелүүлж байгаа болохоор бөөн баяр.Авчирсан жаахан юмаа буцалгаад өгсөн.Тэгсэн ээж маань баярлаагүй харин ингэж хэлсэн.Ээж маань их гүдэсхэн хүн л дээ.“За за чи ингэж дэмийрч явахаар ажлаа л сайн хий гэсэн.”

Нэг үдэш унтахдаа маргааш өглөө тавиур дээр байгаа шанаганы толгойг аваад явнаа гэж шийдээд үүр цайхаас өмнөхөн 04 цагийн үед шанаганыхаа толгойг бариад хөл нүцгэн явсан юм.Тэгээд нар бүр унины дундуур байхад ирсэн.Үнэхээр болдоггүй юмыг хэцүү юмтай зүйрлүүлж л хэлсэн юм байна лээ л дээ.Би жаахан юмтай ирсэн.Анх гарахдаа шанага авч гаралгүй тогоо шиг юм аваад гарсан бол өөр байж ч гэж бодох шиг.Гэхдээ том байсан ч болдоггүй юм шиг байна лээ л дээ.Цацраад сарниад явчихдаг юм билээ.Гараараа шувтрахаар жаахан жаахан орноо.Тэгээд хүрээд ирсэн чинь ээж маань баярлаагүй ээ.Би өөрөө залуу ч байж.Хүүхэд ахуйнхаа мөрөөдлийг биелүүлж байгаа болохоор бөөн баяр.Авчирсан жаахан юмаа буцалгаад өгсөн.Тэгсэн ээж маань баярлаагүй харин ингэж хэлсэн.Ээж маань их гүдэсхэн хүн л дээ.“За за чи ингэж дэмийрч явахаар ажлаа л сайн хий гэсэн.”
Тэгвэл тэр уух тэр агшны дүрслэл ямар байсан бэ? Тэр уух мөчийн төлөө та эртлэн боссон шүү дээ!
Ямар сайхан амттай юм бэ гэж байгаа зүйл ер ажиглагдаагүй. Миний охин сайн юм. Ийм охин төрүүлсэндээ бахархаж буй омогшил бол байгаагүй. Миний хөнгөн дэврүүн сэтгэлийг дарж өгье харц надад илгээж басан. Уух нь бол уусан.
Тэр үед юу бодогдож байх юм?
-Би ээждээ гомдоогүй ээ.Би буруу л юм хийж байгаа юм байна.Тэр болохгүй л юм байна гэж бодсон.Уулаасаа би ажлаа их сайн хийдэг, албаны хэнхэгтэй хүн шүү дээ.Тэгээд амралт дуусаад буцлаа.Ерөөсөө миний санаа амрахгүй байнаа.Ээжийн тухай дуу дуулаад ч болдоггүй. Ээжийнхээ дэргэд очиж ажил төрлийг нь хийж өгөөд ч ээжийнхээ ачийг хариулж байгаа санагдсангүй. Шүүдрийн ус цохиж өгөөд ч ээж минь баярласангүй.Нэг ч санаанд нь таарсан ажил хийсэнгүй.
-Шүүдрийн усаар та сүүтэй цай чанасан уу?
-Сүүтэй биш ээ.Дөнгөж усыг нь буцалгаад өгсөн.Жаахан юм, бүр хариугүй, аяганы ёроолоор л. Тэгээд болохгүй болохоор нь “Тэнгэр ээж минь өршөө” шүлгийг бичсэн юм.Шүүдрийнхээ усаар цай чанаж өгч чадаагүй болохоор нөгөөдөхөө орууллаа.
Шүүдрийн мөнгөн дуслын нь оронд
Сувдын мянган дууг хэлхээд
Аагтай нь шаргал цайны нь оронд
Амилуулж дуугаа дуугаа өгье өө
Аялгуу шингээсэн дууг минь
Ачит ээжий минь уу даа
Аягалан аягалан уу даа
Амтлан амтлан уу даа гээд л бичлээ дээ. Энэ маань тэр өдөртөө л дуу боллоо.Батсайхан маань аяыг нь хийгээд.Би ээждээ очиж дуулж өгсөн юм.Хүний баяртай байна гэдэг их сонин.Би ээжийгээ тийм их баяртай байхыг нь хар луу. Ёстой мэдэхгүй ээ.Нээх сонин, нялхамсуу ч юм шиг болж ирээд ээж маань надад ингэж хэлсэн юм.“За миний хүүхэн ээжийнхээ бүхий л өндийж хөхүүлснийх нь ачийг хариулсан гэж бодоорой.Ээж нь одоо башийлаа” гэж хэлсэн.Тэгэхэд л би ээжийгээ үнэхээр баярлууллаа даа гэж бодсон доо.Энэ дуу хорин хэдэн жил дуулагдаж байна.Би их баярлаж явдаг юм ш дээ.Энэ дууг дуулж байгаа хүн бүр миний ээжийн араас нэг эрхи маань эргүүлж байнаа гэж төсөөлж боддог юм. Тэр бүгдийнхээ ачаар л би өдий зэргийн явж байгаа юм шүү дээ.Дуучин охин нь Ээждээ таньд охин нь зориулаад ийм дуу зохиосон гэхэд ээж минт их баярлаж байсан. Өөрөөрөө ч надаар ч бахархаж буй.


Амьдарлын гол утга учир нь ээж аавынхаа нэрийг хүний дайтай сайн авч явах. Ер нь ямар ч хүний сэтгэлд үргэлж хадаатай байдаг зүйл нь яавал ээж аавыгаа баярлуулах вэ, жаргаах вэ гэсэн бодол байдаг шүү дээ
Тийм ер нь хүн ажлаа, мөр дээрх ажлаа л их сайн хийгээд явбал ижий аав баярладаг юм билээ. Тэнгэр ээжийг зохиогоод өгөхөд ээж минь жигтэйхэн их баярласан.
Ер нь хүн бол сайхан явъя гэж бодохоосоо илүү сайн явъя гэж бодох хэрэгтэй. Би бол сайхан явъя гэж бодоогүй ээ сайн явъя гэж бодсоор байтал намайг сайхан болгосон. Сэтгэл сайхантай болгосон. Сайн явъя гэж боддог маань би хүний өмнө хазгай гишгэчихгүй юмсан, муухай харагдчихгүй юмсан гэсэн бодол шүү дээ. Хүн сайн явъя гэж бодох юм бол аяандаа сайхан болох болно. Би хорвоогоос заяасан ганцхан хүүтэй, 3 ачтай. Хүү маань нисэхийн хүн. Нисэхийн гадад секторт ажилладаг. Би бас хүүдээ ажлаа сайн хийгээрэй гэж захидаг.
Уран бүтээлч хүн хэзээ ч хөгширдөггүй гэдэг...Таны уран бүтээл, түүнчлэн судалгааны олз омог их байна уу?
Би ер нь зүгээр суудаггүй хүн. 7 хоногт тоглолтгүй байна гэж байдаггүй. Одоо болтол Морин хуурын чуулгатаа дуулж л байгаа. Хичээлээ заана. Энэ жил хуучинтайгаа нийлээд , 8 сидиний нээлт хийлээ. Бас ном гаргасан. Ер нь хүн ном гаргаад ч юмуу дуу зохиогоод ч юмуу, зохиолгуулаад ч юмуу дуулж болно. Гэхдээ хүний хийдэггүй нэг зүйлийг эгч нь хийж чадсан гэж өөртөө бахархалтай байдаг. Тэр маань 3 актав дуугарах..
Актав гэдэг маань?
-Хоолойны
дээд доод цараа гэсэн үг.“Тэнгэрийн нулимс шиг аялгуу” гээд шүлэг бичиж
Жанцанноровт өгөөд урт богино хоёр ая хийчих гэсэн л дээ.Өнөөх чинь
анхны удаа бас миний санаанд таарсангүй ээ. Нэг буцаасан.Хоёр дахь
удаагаа их сайхан ая хийгээд ирсэн.Жанцанноров мундаг хөгжмийн зохиолч л
доо.Гэхдээ уртын дуучин хүн биш юм болохоороо уртын дуутай тал нь арай л
болоогүй байсан.Би өөрөө янзлаад дуулчихсан.Уртын дуу гэдэг айхавтар эд
л дээ.Ингээд гурван актавтай дууг дуулсан.Дэлхийн 7 тэрбум хүмүүс
дундаас цөөхөн хүн дуулсан байх.
Би
интернетэд дуу хоолойгоо дүрстэйгээ тавиад үлдээчихсэн байгаа.Дэлхий
дээр тэр орны тэр хүн дуулсан байна гэсэн мэдээ нь байхаас надаас өөр
дуу хоолойгоо тавьчихсан хүн байдаггүй юм билээ.
Та Хөгжим бүжигч багшилж байна. Таны гараас олон л шавь нар төрж байгаа байх. Тэдэндээ итгэл найдвар хэр хүлээлгэж байна?Уртын
дуучин ховор төрдөг. Би сайхан хоолойтой гээд уртын дуучин болдоггүй.
Цаанаасаа заяадаг. Түүнийг олж авах нь багшийн ур ухаан. Би багшлаад 10
гаруй жил болж байна. Уортын дуучин хүн Өдийд гарч ирэх болоогүй ээ. Ер
нь бол горьдож буй 2 ч хүн бий. Анхчимэг Улаанбаатар чуулгад нэг сайхан
дуулдаг шавь маань бий. Гэн эрдэнэ гээд Төмөр Замын чуулгын дуучин бий.
UBS телевизээс зохион байгуулдаг UBS-ын ялагч н.Энхцэцэг таниас “А” гэсэн үнэлгээ авсан гэж Гала тоглолт дээр Одгэрэл хөтлөгч хэлж байсан. Яг таны ямар шалгуурыг давсан хүн энэхүү үнэлгээг авдаг юм бэ?

UBS телевизээс зохион байгуулдаг UBS-ын ялагч н.Энхцэцэг таниас “А” гэсэн үнэлгээ авсан гэж Гала тоглолт дээр Одгэрэл хөтлөгч хэлж байсан. Яг таны ямар шалгуурыг давсан хүн энэхүү үнэлгээг авдаг юм бэ?

Би
уртын дууны тэрхүү тэмцээнд шүүгчээр ажилдлаж байсан юм. Дуучин тайзан
дээр гарахдаа юуны тухай дуулж байна тэр нэгэн дүрийг бүтээгээд гардаг.
Түүгээрээ үзэгчдийг татаж чадаж байвал надаас А гэсэн үнэлгээ авна.
Тэр охин чадсан юм.
-Анзаараад байхад туранхай эмэгтэй уртын дуучид нэг их харагддаггүй юм? Энэ юутай холбоотой юм бол?
-Туранхай
уртын дуучин хэзээ ч байгаагүй.Анатоми талаас нь би сайн тайлбарлаж
мэдэхгүй байна.Гэхдээ дуучид туранхай байхыг багш нар маань хүсдэггүй
байсан.Дуучин хүн махлаг байх ёстой, тэгж байж амьсгаагаа зөв авч, зөв
зарцуулж, дууны хүчлэгтэй, сайхан дуучин болох ёстой гэж шаарддаг байсан
байхгүй юу.Одоо л дуучид арьсан дээр яс тохсон мэт байхыг хүсдэг
болчихож.
Таньтай
ярилцаад суухад их сайхан уян зөөлөн, эмэгтэйлэг энерги надад мэдрэгдэж
байна. Тэгвэл эмэгтэй хүн бүрт заавал байх тэр чухал шинж чанар
таныхаар юу юм бэ?
Эмэгтэй
хүн гэдгийг би бодохдоо ЭМ+ЭХТЭЙ гэж боддог. Энэ юу вэ гэхлээр
ертөнцийн эх гэсэн үг шүү дээ. Тиймээс “би ертөнцийн эх шүү” гэж
өөрийгөө гэрэлтэйгээр бодож тэр гэрлээ бусдад түгээж явах хэрэгтэй.
Дэндүү гаднаасаа гоё байх гэсэн хүсэл заримдаа доторх гэрлийг бөхөөдөг.
Тиймээс дотроосоо гэрэлтэх нь эмэгтэй хүний төгс шинж.
Ямарч
хүн алдаж эндэхгүй байна гэж байдаггүй. Эмэгтэй хүн амьдралын хэцүү
зүйлийг даван туулахдаа эр хүнээс илүү зориг тэвчээртэй байдаг.
Гаднаасаа харахад урлагын хүмүүс үргэлж өөрөөсөө гэгээ цацруулсан баяр
баясгалантай явдаг. Гэвч хүн дотроо үргэлж аз жаргалтай, сайн сайхан яваад
байна гэж байдаггүй шүү дээ...
Ямарч
хүн алдаж эндэхгүй байна гэж байдаггүй. Эмэгтэй хүн амьдралын хэцүү
зүйлийг даван туулахдаа эр хүнээс илүү зориг тэвчээртэй байдаг.
Гаднаасаа харахад урлагын хүмүүс үргэлж өөрөөсөө гэгээ цацруулсан баяр
баясгалантай явдаг. Гэвч хүн дотроо үргэлж аз жаргалтай, сайн сайхан яваад
байна гэж байдаггүй шүү дээ...Тийм
шүү! Хүний дайрч өнгөрүүлсэн зовлон бүгдийг би дайраад өнгөрөөчихсөөн.
Гэхдээ миний ээж надад зовлонгоо нууж яв жаргалаа дэлгэж яв гэж захидаг
байсан. Тэгэхээр би зовлонг залигаад өнгөрч чаддаг болсон хүн. Харин
баярлаад бол уйлж байсан. Миний ихэнх амьдрал ажлынхаа төлөө л
зориулагдсан. Нэг ч удаа ачаа харж гэрт үлдэж байгаагүй. Миний хүү ээж
минь их ажилтай юу гэж хүүхдээ харуулаад суухав гэдэг. Би тийм л сайхан
хүүтэй бас бэртэй хүн дээ. Хэрвээ хэн нэгэн хүнээс Чимидцэеэ дохоо өндөр
байгаа бол тэр нь ажлаа л сайн хийснийх. Би хэзээ ч хүнд харалган санаа
өвөртөлж яваагүй, яагаад тэр юм надад тийм атаархууу зан нэг ч удаа
төрж байгаагүй хүн дээ.
Магадгүй
уруу дорой хүн бусдад атаархдаг гэдэг. Миний бодохнээ та өөртөө маш
итгэлтэй, өөрийнхөө чадварт итгэдэг байсан тань тэр бодлыг төрүүлэх,
тэгж бусад руу илүү харах сөхөө өгөөгүй байх. Таны амьдралын хамгийн
жаргалтай мөч...
Хүн
бол зовлонтой мөчөө тэр тэр гээд тооччихно. Жаргалаа бол дандаа
мартчихдаг амьтан юм билээ. Гэхдээ миний сэтгэлд хамгийн үлдсэн
жаргалтай үе бол Би анх Гавъяат жүжигчин болоод Сүхбаатар аймгийн нисэх
онгоцоор буух үе. Тэгэхдээ бас инээдтэй тэр үед уут тор гэж байгаагүй.
Соёлын яамнаас өгсөн материалыг торгонд нь боогоод үүрээд бууж байсан.
Одоо бодоход их инээдтэй. Тэгээд очиход нутгийнхан маань түм буман адуу
мал шиг л ярайн зөвхөн надад баяр хүргэх гэж цугларсан байсан. Тэрэн
дунд муу ээж аав хоёр минь мөнгөн аягатай сүү барьсан зогссон байж
билээ. Тэгээд хэлсэн үг нь маш сайхан. “Миний охин олон олон одон авч
зүүгээрэй” гэж байсан. Тэр нь одонг хэлж буй хэрэг биш. Түүнээс илүү их
зүйлийг хийгээрэй гэсэн урмын үг шүү дээ...


Таны туршлагаас харахад ажил, гэр, үр хүүхэд хань ижлээ хамтад нь цогцлоож авч явахад хэр хэцүү байв?
Бусад
ажил мэргэжил мөн л адил байдаг байх. Урлаг гэдэг бол харгис. Зөвхөн л
урлагийн хүслээр болно. Тэгэхгүй бол орой дээр нь байж чадахгүй. Гэхдээ
энэ бол миний санаа. Тэр бүгдийг сайхан авч явахад маш их зүтгэл л
хэрэгтэй. Үгүй бол хэцүү зүйл шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс их амрах, их
идэх зэргээсээ их таашаал авдаг түүнийгээ амьдралын утга учир гэж боддог
юм билээ. Би бол түүний эсрэгээр байдаг. Өглөө их эрт босдог. Тэрний
хүчинд л би ажлынхаа хажуугаар хэл бичгийн доктор болж, багагүй судлагаа
шинжилгээг хийж чадсан гэж боддог ш дээ. Ер одоогийн бүсгүйчүүд маань
эртний баатарлаг хатдууд, эх орноо хүртэл авч явж байсан тэрхүү түүхт
бүсгүйчүүдийн талаар мэдэх хэрэгтэй. Түүнийг нэг ажаад дараа нь өөрийгөө
нэг харвал сайн.


Та
эрүүл мэндэдээ яаж анхаарч байна. Хүн хөгширөхийн зэрэгцээ хоолоо
хөгширнө гэж байдаг. Таны хоолой залуугийнхаа бодвол одоо ямар болсон
бэ?
Би
жилдээ нэг л эмнэлэгт үзүүлдэг хүн. Харин үзүүлэхээр илүү зовиуртай
болоод гараад ирдэг ш дээ. Хоолой бол хөгширнө минийх болоогүй байна.
Одоо залуугийнхаасаа илүү чангарсан гэхэд болно доо.
Таны хувьд нийтлэг Монголынхоо охид бүсгүйчүүдэд ямар зүйлийг илүүтэй ярьж хэлмээр санагддаг вэ?
Ер
нь хүн болж нилээд хатуу хэцүүг даван туулж хүн болно шүү. Манай
бүсгүйчүүд сайн сайхан явж байгаа хүмүүс ч байна, жаахан буруу явж
байгаа хүмүүс ч байна. Миний чих бөглөөтэй юм биш, миний нүд аниастай
байгаа юм бишээ...Их амархан мөнгө олох юмсан гэж бодсоор энэ монголыг
худалдчих гээд байх юм. Бүсгүйчүүд минь ухаалаг байх хэрэгтэй эх орондоо
хайртай байх хэрэгтэй. Гэхдээ миний мэдэх гадаад руу хилийн чанад
гарсан хүн маш ихээр эх орноо санадаг юм шиг байгаа юм эргээд ирэхдээ их
эх оронч болж ирдэг. Гадаадаар явж байхад Мундаг монгол бүсгүйчүүд их
тааралддаг. Наад захын жишээ л гэхэд номын дэлгүүрт ороход эмэгтэйчүүд
илүү их байдаг шүү дээ.
Хэр их ном уншдаг вэ, таны сэтгэл, оюунд тань хамгийн их зүйлийг өгсөн бүтээл!
Хар
багаасаа ном уншсан. Харганы толгой дээр сонины тасархай байж байвал
баярлаад хөлсөө урсган байж гүйж барьж аван уншина шүү дээ. Түүнийгээ
бас найз нөхөддөө дамжуулж уншинаа.Номын өрөөнд ороод жаал байж байгаад
гараад ирэхэд нэг их баян болоод гараад ирэх шиг болдог. Хамгийн сүүлд
Гэгээнтэн гээд МУСГЗ Мэнд-Оёогийн номыг уншсан. Данзанравжаа хутагтын
тухай их сайхан бүтээл болсон байна лээ.
Та шүлэг бичдэг. Ном ч гаргасан байна. Таны шүлгийн ном хэр олон байна. Ээждээ зориулан ямар шүлэг бичиж байсан бэ?
Хамтарсантайгаа
нийлээд 10-аад ном гаргасан юм билээ. Би ижийдээ зориулж олон шүлэг
бичиж байсан. Түүний нэгээхэн хэсгээс хэлэхэд:
Ээж минь дээ
Саалийн үнэртэй энгэрийг тань
Салхинаас хүртэл харамламаараа ээжээ
Сайхан хар нүдийн тань
Сарнаас хүртэл харамламаараа ээжээ
Буруугүй гэгээн аалинд чинь
Бурхад хүртэл уйсмаараа ээжээ
Чөмгөө дудартал бодлогшироход тань
Чөтгөр хүртэл уйсмаараа ээжээ
Салаа хар гэзгэндээ
Самаа ч хүргэхгүй суух нь
Сайхан ээжийнхээ гарыг хараад байх шиг санагддагсан
Хатан хээтэй тэрлэгний хаваасыг бэдрэн суух нь
Хадам ээжийгээ харин царайчлан буй нь илхэнсэн
Эвий дээ ижий минь
Орхон гүнж шиг үсэнд нь
Од бууж эхэлсэн нь
Үүр шөнөөр ирдэг
Үрээс чинь болж дээ ээжээ
Зүүдэлгүй тэнгэр шигзүсэнд нь
Зэв сууж эхэлсэн нь
Зөндөө их хүлээлгэсэн надаас болж дээ ижий минь
Элээ халаг ижий минь
Ингэлээ гээд ч яах билээ
Эргээд төрөх нас байвал элгэн биенээс минь унаарай даа ижий минь
Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна...Танд баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
THOMPSON GARY
(105.112.39.91)
2016-09-07 07:20:07
Та эрүүл мэндийн зардал эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу Түр хүлээнэ үү Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediatelyA бөөрний 90800000US доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна todayMessage Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна Миний нэр доктор colllins юм бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах бөөр шилжүүлэн шийдвэрлэх doctorcollins3gmailcom Та худалдах худалдан авах бөөрний-ийн И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу сонирхож байгаа бол бид Энэтхэг Канад Их Британи Турк АНУ Малайз Өмнөд Африк гэх мэт байрлаж байна
Geniune Хандивлагчид хэрэгтэй
Таны хариу хүлээж байна
Шилдэг Regards
Доктор Коллинз
0
0
0
Хариулах
сарнай
(202.179.27.217)
2014-07-14 22:09:12
сайн дуучин ёстой гоё эгч сайн сайхныг хүсьемонголжингоо шүү та
0
0
0
Хариулах
зочин
(103.26.193.3)
2014-07-13 22:49:06
Энэ сэтгүүлч нь хүний ярьсныг үг үсгийн алдаагүй бичээчээ Тохой гэхийг дохоо ч гэх шиг арай дэндүү юм
0
0
0
Хариулах






