Бүжигчин СТА М. Бямбаа ”Бүжиг бол миний амьдрал”
9Өнөөдөр дэлхийн бүжгийн өдөр. Дэлхийн олон орнууд Монгол гэж ямар улс байдаг, ёс заншил, өв соёлоо хэрхэн хадгалж, хамгаалж явааг хараад үнэлж хүндэлдэг болсон цаг. Харин тэрхүү соёлыг түгээн дэлгэрүүлж, нийтэд сурталчилахад Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга их үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ингээд уншигч та бүхэндээ Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын залуу бүжигчин СТА М. Бямбаатай хийсэн ярилцлагыг хүргэе.
Бүжгийн урлагт хүчин зүтгээд найман жил болж байгаа юм байна. Бүжгийн удамтай юу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
Эгч маань хөгжим бүжгийн хийлийн анги төгссөн. Харин бүжгийн удам бол байхгүй.Би 1999 онд хөгжим бүжигт элсэж орсон.багаасаа бүжиглэх сонирхолтой, энд тэнд очоод л бүжиглээд явдаг хүүхэд байсан. Хөгжим бүжигт ардын бүжгийн ангид хүүхэд шалгаруулж авч байна гэсэн сургаар очиж, шалгаруулалтанд нь ороод тэнцсэн юм.
Тухайн үед манай багш Н.Оюун гэж хүн байсан. Одоо хөгжим бүжигт эрхлэгчээр ажилладаг. Би хөгжим бүжиг төгсөх жилдээ МУИС-ийн Урлаг судлаач багшийн ангид ороод 2007 онд төгссөн.
Залуу бүжигчид хэдэн хувийг нь эзэлж байна вэ?
Ахмад бүжигчид гэвэл дөрвөөс таван хүн л байгаа. Дийлэнх хувийг нь залуучууд эзэлж байна. Хамгийн бага нь 17 настай бүжигчид байдаг.
Ер нь хүн өөрийгөө хэзээ бүжигчин болсон гэж бодох вэ?
Чуулгад ороод гурван жил бүжиглэснийхээ дараа л учир зүйгээ олоод гайгүй болдог. Ер нь таван жил бүжиглэснийхээ дараа л тэгж бодох хэрэгтэй байх.
Танай мэргэжлийн хүмүүс цоо шинэ бүжгийг өөрийн болгон эзэмшихэд хэр хугацаа шаардагддаг вэ?
Бид нарын харж сурдаг мэдрэхүй нь их хөгжсөн юм шиг байгаа юм. Анх тавилтан дээрээ л багшийнхаа зааснаар зөв хийгээд сурчихвал амархан биенд орчихно. Миний хувьд тухайн бүжгийг дэглэсэн багшаасаа сурвал илүү үр дүнтэй санагддаг.
Орчин үеийн бүжгийн чиг хандлага, Мөн чуулгын онцлог нь юу вэ?
Манай чуулга бусад чуулгыг бодоход массаараа хамгийн том нь... Өөрийн гэсэн эрхэмсэг маниартай. Классик болон үндэсний сонгодог хэлбэрийг илүүд үздэг.
Дээхэн үед Сэвжид гуай, Сэвжидийн Сүхбаатар гээд мундаг дэглээч нар байсан бол одоо ямар хүмүүс байдаг вэ? Тэднийг яаж бэлтгэж байна?
Одоо их олон болж байгаа. Бүжиг дэглээчид Оросд таван жил суралцаад ирдэг. Хашхүү, Цэцгээ гэж хоёр шинэ дэглээч байгаа. Мөн Ленинградад дэглээчээр хоёр хүүхэд сурч байгаа. Ингээд хоёр хоёроор нь сэлбээд л яваад байгаа.

Өмнө нь Монголын бүжигчид Универсал, олон улсын тэмцээн уралдаанд их ордог байсан.Мөн олон улсын тэмцээнүүдээс шагнал авлаа гээд их л сайхан мэдээ дуулгадаг байсан . Одоо тэмцээн уралдаанд хэр оролцож байна?
Дэлхийн үндэсний урлагийн хэмжээнд ямар байр суурьтай оролцдог вэ?
Манайх тэмцээн уралдаанд нэг хэсэг их оролцдог байсан. Одоо оролцох нь багассан. Чуулга өөрөө том байгууллага учраас жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тиймээс тоглолттой өдөр тэмцээн давхцах тохиолдолд тэмцээнд орох боломжгүй болдог. Гэхдээ төрийн арга хэмжээ, гадаадын соёлын өдрүүдэд тогтмол оролцдог. Мөн соёлын өдрүүдээр явж байхад гадаадынхан манайхныг их дэмждэг. Ямар агуу, сайхан уламжлал ёс заншилтай орон бэ? Гэж их л сайхнаар хүлээж авдаг шүү.
Таны бүжгийн урын санд хэдэн бүжиг байдаг вэ?
Би чуулгад ороод найман жил ажилласан. Чуулгынхаа бүхий л бүжгүүдийг хийж байсан. Чуулга маань урын сан ихтэй. Бараг 200 - аад бүжиг байгаа байх шүү.
Дуучид олон жилийн өмнөх дуугаа дуулахгүй бол мартдаг. Бүжигчдын хувьд ийм тохиолдол гардаг уу? Хааяа ойролцоо хөдөлгөөнтэй бүжгүүдийг хольж сольж будилах үе байдаг уу?
Заримыг нь олон жил бүжиглээгүй бол мартчихдаг. Гэхдээ хөгжимөө сонсонгуут хөдөлгөөн нь ороод ирдэг. Бид Алтан-Ураг гээд бүжгийн жүжгийг сэргээж байгаа. Бид нарыг чуулгад ороогүй байхад гарч байсан болохоор бичлэг харж сурах гэх мэт мартагдсан бүжгүүдээ , нөхөөд явчихдаг юм.
Нэг хэсэг чуулгад орох хүмүүс багасаж байсан. Сэргээсэн гол хүчин зүйл нь юу гэж боддог вэ?
Бэлтгэл сургуулилт хийж , олон цаг хөлс хүчээ гарган ажиллаж нилээдгүй уран бүтээл хийж байна. Гэхдээ ард түмэн маань үндэснийхээ урлагийг ойлгохгүй, үзэхгүй байна. Ер нь үзэгчид их цөөхөн. Үүнд их санаа зовдог.
Бүжигчид хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гардаг вэ?
20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Гавъяат жүжигчин Одонтуяа эгч 2 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Гэсэн ч багшилж мөн бүжиглэж байгаа. Бидэнд их үлгэр дууриалал, эрч хүч өгдөг мундаг бүжигчин дээ.
Бүжигчдийн мөрөөдлийн эцсийн цэг нь юу байдаг вэ?
Үндэсний урлагаа хүмүүст ойлгуулж, хөгжүүлэхийг л хүсдэг. Мөн шинэ бүжгүүдээ тодорхойлж бичээд, залуу бүжигчдээ ч гэсэн оруулаад ном хийх юмсан гэж боддог. 2000 оноос хойш бүжигчид маань эрс залуужиж байгаа. Чадварын хувьд ч гэсэн илүү мэргэжлийн түвшинд болсон. Хүнийг хөгширсөн эсвэл өөд болсон хойно нь л ийм сайн хүн, ийм гайхалтай бүжигчин байсан гэж ном бичдэг. Миний бодлоор яг хийж бүтээж байгаа залуу сайхан насанд нь тэднийг номондоо оруулаад урам өгөх хэрэгтэй.
Дуртай зүйлээ хийгээд, бүжиглээд явж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
Ихэнх албан байгуулагууд хагас бүтэнсайнд амардаг. Гэтэл манайд амралтын өдөр гэж байдаггүй. Ажил ихтэй бол хичнээн ч хоногоор байсан амрахгүй. Харин ажил багатай бол хоёр гурван хоног амрана. Ингээд бэлтгэл хийж хийж тайзан дээр гараад бүжгээ хийхэд юун ядрах байтугай илүү сайхан мэдрэмж төрдөг шүү. Инээхдээ инээгээд л, уйлахдаа уйлаад л их сайхан байдаг. Мөн үзэгчдийн алга ташилт бидэнд их эрч хүч өгдөг.

Бэлтгэлийн хувьд өдөрт хэдэн цаг, яаж хийдэг вэ?
Заримдаа бид ээлжийн амралт гээд 14 хоног амарна. Амраад буцаад ажилдаа ороход их хэцүү. Амарсаар байгаад бүх бие хөшчихсөн байдаг. Өглөө 9:50-11:00 хүртэл сонгодог дасгал ордог. Дасгалаа хийсний маргааш нь бие булгараад нилээн юм болно доо. Урлагийн хүмүүс ар гэртээ тэр бүр анхаарал халамж тавиад байж чадахгүй. Тиймээс сайн ханьтай байх хэрэгтэй.
Сайн бүжигчдийн ард сайн багш байдаг. Багш нарынхаа тухай яриач?
Миний хамгийн анхны багш маань Н. Оюун гэж хүн байдаг . Багшдаа их хайртай. Чуулгад ороод МУГЖ Зоригт , Одонтуяа, Даваахүү,Төгсөө Баярбаатар гээд олон багштай болсон. Энэ багш нараасаа л дүрийг хэрхэн амилуулах, бүжигчин хүн ямар байх ёстой гэх мэт бүхий л зүйлийг сурч байгаа. Бүх багш нарыгаа хүндэлж, хайрлаж явдаг.
"Бүжиг"-ийг нэг өгүүлбэрээр тодорхойлвол?
Бүжиг бол миний амьдрал. Би бүжиггүйгээр өөрийгөө төсөөлөхгүй.
Бүжигчин болох гэж буй дүү нартаа хандан юуг захих вэ?
Хүн нэг зүйлийн төлөө өөртөө зорилго тавьсан л бол түүндээ тууштай байх хэрэгтэй. Тэгж чадвал хэзээ нэгэн цагт заавал амжилтанд хүрнэ. Бүжиг гэдэг бол өнгөцхөн харахад их сайхан бас амархан мэт санагддаг байж болох ч хүнээс нилээдгүй тэвчээр ур чадвар шаардана. Сүүлийн үеийн хүүхдүүд их бие султай болсон юм шиг санагддаг. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй.
Таныг урлагийн тэнгэр ивээх болтугай. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье!
Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.


Бүжгийн урлагт хүчин зүтгээд найман жил болж байгаа юм байна. Бүжгийн удамтай юу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
Эгч маань хөгжим бүжгийн хийлийн анги төгссөн. Харин бүжгийн удам бол байхгүй.Би 1999 онд хөгжим бүжигт элсэж орсон.багаасаа бүжиглэх сонирхолтой, энд тэнд очоод л бүжиглээд явдаг хүүхэд байсан. Хөгжим бүжигт ардын бүжгийн ангид хүүхэд шалгаруулж авч байна гэсэн сургаар очиж, шалгаруулалтанд нь ороод тэнцсэн юм.
Тухайн үед манай багш Н.Оюун гэж хүн байсан. Одоо хөгжим бүжигт эрхлэгчээр ажилладаг. Би хөгжим бүжиг төгсөх жилдээ МУИС-ийн Урлаг судлаач багшийн ангид ороод 2007 онд төгссөн.Залуу бүжигчид хэдэн хувийг нь эзэлж байна вэ?
Ахмад бүжигчид гэвэл дөрвөөс таван хүн л байгаа. Дийлэнх хувийг нь залуучууд эзэлж байна. Хамгийн бага нь 17 настай бүжигчид байдаг.
Ер нь хүн өөрийгөө хэзээ бүжигчин болсон гэж бодох вэ?
Чуулгад ороод гурван жил бүжиглэснийхээ дараа л учир зүйгээ олоод гайгүй болдог. Ер нь таван жил бүжиглэснийхээ дараа л тэгж бодох хэрэгтэй байх.
Танай мэргэжлийн хүмүүс цоо шинэ бүжгийг өөрийн болгон эзэмшихэд хэр хугацаа шаардагддаг вэ?
Бид нарын харж сурдаг мэдрэхүй нь их хөгжсөн юм шиг байгаа юм. Анх тавилтан дээрээ л багшийнхаа зааснаар зөв хийгээд сурчихвал амархан биенд орчихно. Миний хувьд тухайн бүжгийг дэглэсэн багшаасаа сурвал илүү үр дүнтэй санагддаг.
Орчин үеийн бүжгийн чиг хандлага, Мөн чуулгын онцлог нь юу вэ?
Манай чуулга бусад чуулгыг бодоход массаараа хамгийн том нь... Өөрийн гэсэн эрхэмсэг маниартай. Классик болон үндэсний сонгодог хэлбэрийг илүүд үздэг.
Дээхэн үед Сэвжид гуай, Сэвжидийн Сүхбаатар гээд мундаг дэглээч нар байсан бол одоо ямар хүмүүс байдаг вэ? Тэднийг яаж бэлтгэж байна?
Одоо их олон болж байгаа. Бүжиг дэглээчид Оросд таван жил суралцаад ирдэг. Хашхүү, Цэцгээ гэж хоёр шинэ дэглээч байгаа. Мөн Ленинградад дэглээчээр хоёр хүүхэд сурч байгаа. Ингээд хоёр хоёроор нь сэлбээд л яваад байгаа.

Өмнө нь Монголын бүжигчид Универсал, олон улсын тэмцээн уралдаанд их ордог байсан.Мөн олон улсын тэмцээнүүдээс шагнал авлаа гээд их л сайхан мэдээ дуулгадаг байсан . Одоо тэмцээн уралдаанд хэр оролцож байна?
Дэлхийн үндэсний урлагийн хэмжээнд ямар байр суурьтай оролцдог вэ?
Манайх тэмцээн уралдаанд нэг хэсэг их оролцдог байсан. Одоо оролцох нь багассан. Чуулга өөрөө том байгууллага учраас жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тиймээс тоглолттой өдөр тэмцээн давхцах тохиолдолд тэмцээнд орох боломжгүй болдог. Гэхдээ төрийн арга хэмжээ, гадаадын соёлын өдрүүдэд тогтмол оролцдог. Мөн соёлын өдрүүдээр явж байхад гадаадынхан манайхныг их дэмждэг. Ямар агуу, сайхан уламжлал ёс заншилтай орон бэ? Гэж их л сайхнаар хүлээж авдаг шүү.
Таны бүжгийн урын санд хэдэн бүжиг байдаг вэ?
Би чуулгад ороод найман жил ажилласан. Чуулгынхаа бүхий л бүжгүүдийг хийж байсан. Чуулга маань урын сан ихтэй. Бараг 200 - аад бүжиг байгаа байх шүү.
Дуучид олон жилийн өмнөх дуугаа дуулахгүй бол мартдаг. Бүжигчдын хувьд ийм тохиолдол гардаг уу? Хааяа ойролцоо хөдөлгөөнтэй бүжгүүдийг хольж сольж будилах үе байдаг уу?
Заримыг нь олон жил бүжиглээгүй бол мартчихдаг. Гэхдээ хөгжимөө сонсонгуут хөдөлгөөн нь ороод ирдэг. Бид Алтан-Ураг гээд бүжгийн жүжгийг сэргээж байгаа. Бид нарыг чуулгад ороогүй байхад гарч байсан болохоор бичлэг харж сурах гэх мэт мартагдсан бүжгүүдээ , нөхөөд явчихдаг юм.

Нэг хэсэг чуулгад орох хүмүүс багасаж байсан. Сэргээсэн гол хүчин зүйл нь юу гэж боддог вэ?
Бэлтгэл сургуулилт хийж , олон цаг хөлс хүчээ гарган ажиллаж нилээдгүй уран бүтээл хийж байна. Гэхдээ ард түмэн маань үндэснийхээ урлагийг ойлгохгүй, үзэхгүй байна. Ер нь үзэгчид их цөөхөн. Үүнд их санаа зовдог.
Бүжигчид хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гардаг вэ?
20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Гавъяат жүжигчин Одонтуяа эгч 2 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Гэсэн ч багшилж мөн бүжиглэж байгаа. Бидэнд их үлгэр дууриалал, эрч хүч өгдөг мундаг бүжигчин дээ.
Бүжигчдийн мөрөөдлийн эцсийн цэг нь юу байдаг вэ?
Үндэсний урлагаа хүмүүст ойлгуулж, хөгжүүлэхийг л хүсдэг. Мөн шинэ бүжгүүдээ тодорхойлж бичээд, залуу бүжигчдээ ч гэсэн оруулаад ном хийх юмсан гэж боддог. 2000 оноос хойш бүжигчид маань эрс залуужиж байгаа. Чадварын хувьд ч гэсэн илүү мэргэжлийн түвшинд болсон. Хүнийг хөгширсөн эсвэл өөд болсон хойно нь л ийм сайн хүн, ийм гайхалтай бүжигчин байсан гэж ном бичдэг. Миний бодлоор яг хийж бүтээж байгаа залуу сайхан насанд нь тэднийг номондоо оруулаад урам өгөх хэрэгтэй.
Дуртай зүйлээ хийгээд, бүжиглээд явж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
Ихэнх албан байгуулагууд хагас бүтэнсайнд амардаг. Гэтэл манайд амралтын өдөр гэж байдаггүй. Ажил ихтэй бол хичнээн ч хоногоор байсан амрахгүй. Харин ажил багатай бол хоёр гурван хоног амрана. Ингээд бэлтгэл хийж хийж тайзан дээр гараад бүжгээ хийхэд юун ядрах байтугай илүү сайхан мэдрэмж төрдөг шүү. Инээхдээ инээгээд л, уйлахдаа уйлаад л их сайхан байдаг. Мөн үзэгчдийн алга ташилт бидэнд их эрч хүч өгдөг.

Бэлтгэлийн хувьд өдөрт хэдэн цаг, яаж хийдэг вэ?
Заримдаа бид ээлжийн амралт гээд 14 хоног амарна. Амраад буцаад ажилдаа ороход их хэцүү. Амарсаар байгаад бүх бие хөшчихсөн байдаг. Өглөө 9:50-11:00 хүртэл сонгодог дасгал ордог. Дасгалаа хийсний маргааш нь бие булгараад нилээн юм болно доо. Урлагийн хүмүүс ар гэртээ тэр бүр анхаарал халамж тавиад байж чадахгүй. Тиймээс сайн ханьтай байх хэрэгтэй.
Сайн бүжигчдийн ард сайн багш байдаг. Багш нарынхаа тухай яриач?
Миний хамгийн анхны багш маань Н. Оюун гэж хүн байдаг . Багшдаа их хайртай. Чуулгад ороод МУГЖ Зоригт , Одонтуяа, Даваахүү,Төгсөө Баярбаатар гээд олон багштай болсон. Энэ багш нараасаа л дүрийг хэрхэн амилуулах, бүжигчин хүн ямар байх ёстой гэх мэт бүхий л зүйлийг сурч байгаа. Бүх багш нарыгаа хүндэлж, хайрлаж явдаг.
"Бүжиг"-ийг нэг өгүүлбэрээр тодорхойлвол?
Бүжиг бол миний амьдрал. Би бүжиггүйгээр өөрийгөө төсөөлөхгүй.
Бүжигчин болох гэж буй дүү нартаа хандан юуг захих вэ?
Хүн нэг зүйлийн төлөө өөртөө зорилго тавьсан л бол түүндээ тууштай байх хэрэгтэй. Тэгж чадвал хэзээ нэгэн цагт заавал амжилтанд хүрнэ. Бүжиг гэдэг бол өнгөцхөн харахад их сайхан бас амархан мэт санагддаг байж болох ч хүнээс нилээдгүй тэвчээр ур чадвар шаардана. Сүүлийн үеийн хүүхдүүд их бие султай болсон юм шиг санагддаг. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй.
Таныг урлагийн тэнгэр ивээх болтугай. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье!
Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaya
(122.201.21.82)
2014-04-30 09:21:38
ih surguuliin nuguu angiin maani ohin baina ajliin amjilt husey
0
0
0
Хариулах
suvdaa
(103.9.90.254)
2013-04-30 00:36:51
Vmdesnii urlagaa demjitsgeeyamjilt hvsey
0
0
0
Хариулах
zoloo
(103.9.90.254)
2013-04-30 00:33:56
Huurhun egch bnbas awyaslag yumaa tand amjilt hvsey eee
0
0
0
Хариулах
Alimaa
(103.9.90.254)
2013-04-30 00:33:02
Amjilt hvseymanai vndesnii urlagiinhan ch mundag shv
0
0
0
Хариулах







