Анжелина Жоли Их Британийн ”The Daily Mail” сониныг шүүхэд өгчээ

Тэрбээр "Миний мансуурсан зургууд, видео бичлэгийг нийтэлсэн явдал нь хувийн амьдралын нууц, хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Би ганц биш зургаан хүүхдийн эх. Миний хүүхдүүд өсөн торниж байна. Тэд энэ зургийг үзээд намайг юу гэж бодох уу. Та нар олон уншигчтай болохын тулд нэг гэр бүлийн амьдралыг сүйтгэж болохгүй шүү дээ” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр “The Daily Mail" сонины сайтад Жолигийн хар тамхи хэрэглэсэн үеийн зургуудыг нийтэлсэн билээ. Харин жүжигчний мэдэгдлийн дараа тус сонины ерөнхий редактор Ловер Кани “Жоли хар тамхи хэрэглэсэн нь өөрөө хууль бус. Тэр бидний амыг тагналж чадахгүй. Мөн Жолигийн хар тамхи хэрэглэсэн үеийн зураг, бичлэгийг хууль ёсоор нь манай сонин авсан” гэж мэдэгдсэн байна.







