Дуучин Ж.Хишгээ ”Уруулын будаг” хамтлагийн ”Зуны дурлал” дууг шинэчлэн дуулжээ

Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан. Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар юм. Харин өдгөө Ж.Хишигдэлгэр рок попын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн билээ.



Түүний уран бүтээлүүд болох "Дүрэмгүй өдөр", "I wish", "Нэг л удаа" гэх мэт дуунуудаа клипжүүлээд байсан. Тэгвэл дуучин бүсгүй тухайн үедээ хит болж байсан охидын хамтлаг болох "Уруулын будаг" хамтлагийн "Зуны дурлал" дууг шинэчлэн дуулж клипжүүлжээ. Ингээд шинэхэн клипийг хүргэж байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.