Өөр хэнийг ч биш ганцхан түүнийгээ хайрлаарай!

Уурхайн талбарт ажилладаг биднийг дийлэнх хүмүүс мөнгөний машин гэж ойлгодог. Үнэндээ тэр мөнгийг л олох гэж амь дүйсэн аюул эрсдэл дундуур тэмтчин ажилладаг. Бидэнд ар гэртээ, хайртай хүндээ эрүүл саруул эсэн мэнд очих баталгаа зуун хувь биш. Газрын гүнд, дээр ч ялгаагүй уурхай бол уурхай. Уурхайн талбарт тэд чинь хөлсөндөө нэвт норж, халтартаж сааралтсан бахим гартай, хөндлөн хар эрчүүд хүүхнүүд.

Харих хоногоо хуруу даран тоолохдоо зөвхөн тань руу л яардаг хөөрүү жаахан охид хөвгүүд. Гоёж гоодох нь бүү хэл бурханаас хуваарилсан бэлэг хүйсээ хүртэл мартаж орхидог юм энд чинь. Тийм болохоор та түүнийгээ хардаж тунирхан хэрүүл бүү өд. Хэрэв таны хайртай хэн нэгэн тань уурхайд ажилладаг бол яг одооноос эхлэн түүндээ улам ихээр итгэж, шив шинээр хайрлаарай. Өнгөтөй өөдтэй төрхөөр нь бүү хүлээ. Өтөл настан шиг ядарчихсан байгаа тэр чинь. Хэтэвчнийх нь зузаан нимгэнийг бүү тэмтэр. Балга дарсаар баяр гунигаа дарсан ч байж мэднэ, за яадаг юм. Өнгөрсөн алдаагаар нь түүнийг бүү ялал. Цусаар уйлсанаас ч дутахгүй дотроо харуусаж яваа хөөрхий. Өнө мөнх амьдрах юм шиг, өөр хэнийг ч биш ганцхан түүнийгээ хайрлаарай. Гуйж байна танаас би...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
kkk (202.72.245.122) 2014-01-27 15:29:44
huurhiiduu hairlad l bna bas itged l
(202.131.242.238) 2014-01-27 11:58:55
үнэхээр гайхалтай хүний сэтгэлд хүртэл бичжээ үнэхээр л амь дүйж гэр орноосоо хол зугаа цэнгээн хөөж гүйхгүй юм юмнаасаа хол хэцүү залуу насаа үрэн ажиллаж амь насаараа дэнчин тавин ажиллаад ирэхэд нь тэнэг хүүхнүүд мөнгийг нь үрж хаячихаад хардаж хэрүүл уруул хийгээд байдаг шүү