Сүйн бөгж сонгоход юу анхаарах вэ?

Хэрэв та өөртөө тохирох бүсгүйг олсон гэдэгт итгэлтэй байгаа бол дараагийн алхам чинь сүйн бөгж хайх юм. Сүйн бөгж яагаад чухал байдгийг асуух хэрэггүй биз. Учир нь сүйн бөгжөөр чинь хүмүүс таныг тодорхойлох болно. Ингээд танд хоёр дахь үеийн дархан Брайан Льюс  сүйн бөгж сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй талаар юу гэж зөвлөснийг хүргэж байна. Хэрэв та сүйн бөгж худалдаж авах гэж байгаа бол сүйт бүсгүйнхээ сонирхол, өөрийнхөө хэтэвчний хэмжээ болон эдийн чанарт  хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй.

Үнэ цэнэ

Сүйн бөгж бол маш чухал хөрөнгө оруулалт. Тиймээс их мөнгө зарцуулахаас айх хэрэггүй.  Үнэт эдлэлийн дархан болсноос хойш 14 жилийн хугацаанд Льюс сүйн бөгж хэдээр хийлгэхээ мэдэхгүй байсан олон эрчүүдтэй таарч байжээ. Сүйн бөгж авахад хоёр сарын цалин хангалттай гэж тэрбээр ярьж байна. Тиймээс мөнгөө хэдэн сарын өмнөөс хадгалах хэрэгтэй. Нэгэнт хэдийг зарцуулахаа тооцсон бол хэд хэдэн дэлгүүрээр орж, үнийг нь судал. Юу хайж байгаагаа худалдагчид сайн тайлбарлаж өг. Үүний дараа та үнэт эдлэлийн талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болж, аль нэг нь нүдэнд чинь тусна. Эрчүүд ямар үнэтэй байх бол гэдгээс маш айдаг. Харин хэдий хэрийг зарцуулахаа тооцож үзсэний  дараа танд сонголт ямар их байгааг ойлгоно.

Сүйт бүсгүй чинь юунд дуртай вэ?

Бөгж хайхдаа өөрийгөө биш сүйт бүсгүйгээ бод.  Бүсгүйтэйгээ  хамт явж, бөгж сонгуулах нь сүүлд ямар нэгэн таагүй явдал гарахаас сэргийлэх нэг арга юм.  Яагаад гэвэл бүсгүйчүүд таалагдаагүй байсан ч дуртай байгаа мэт  царай гаргаж  чадах  учираас  өөрөөр нь сонголт хийлгэх  нь хамгийн зөв арга.  Та түүнийг сонголтондоо сэтгэл хангалуун байж, өөрт нь өгсөн бөгжийг зүүж, бахархаасай гэж хүсч байгаа биз дээ. Түүнд бэлэг барих өөр нэг арга бол цагаан, шар алтны алинд нь илүү дуртайг мэддэг байх.  Гэхдээ Льюсын ярьж байгаагаар өнгөнөөс илүү загвар нь чухал аж.



Чанар

Сүйн бөгжинд хэмжээ чухал биш.  Зүүн гартаа хоёр каратын бөгж зүүсэн ямар ч эмэгтэй гомдоллож чадахгүй. Гэхдээ алмазны үнэ цэн нь каратаас биш  өнгө, талстаас шалтгаалдаг гэдгийг сана.

1940- өөд оны үед Америкын үнэт чулуу судлалын институт  алмазыг үнэлэх, харьцуулах 4 Cs  гэгч аргыг томъёолсон юм.  Энэ бол алмазны өнгө, карат, талст, тунгалаг  чанар юм.  Хэрэв энэ шинж чанарын аль нэг нь байхгүй бол бөгж авахаа түр азна. Мэдээж та хамгийн сайн алмазанд мөнгөө зарцуулах ёстой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.