Ээжүүдээ хүүхдийн жүжгийн өдрүүд эхэлсэн шүү

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид “Хүүхэд багачуудад зориулсан өдөр”-ийг эхлүүлж байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийж буй цуврал арга хэмжээн энэ сарыг дуустал үргэлжилэх ажээ.
Мөн тус театрт бага насны хүүхдүүдэд зориулсан “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” зэрэг адал явдалт жүжиг болон 11-16 насныханд зориулсан “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” зэрэг жүжгүүдээ тоглох ажээ.

Багачууддаа зориулж, гурван жүжгийг нийтэд нь 10 мянган төгрөгийн тасалбараар үзүүлэх аж. Харин уг тасалбараар Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 хувь, Оюун ухааны олон улсын музейд 10 хувь, “Сантис” сургалтын төвийн зуны сургалт, Сэтгэл судлалын Үндэсний төвийн “Боломж дандаа чиний гарт” сургалтад тус бүр 10 хувийн хөнгөлөлт эдлэх ажээ

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.