Тараг таргалалтаас сэргийлнэ

Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум 100 сая хүн тарган буюу илүүдэл жилтэй амьдарч байна гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн судалгааны төв мэдэгджээ. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хүнсэндээ тараг, бүйлсний үр хэрэглэх нь таргалалтаас сэргийлэхэд тустай болохыг Нидерланд, Испанийн эрдэмтдийн судалгааны дүн харуулсан байна. Тухайлбал, Балканы хойгийн өдөрт хоёр удаа тараг уудаг хүмүүс таргалалтад өртөх эрсдэл бага байдаг аж.


Зарим тураах бэлдмэл нь элсэн чихрийн агууламж өндөр байдаг учир харин ч биеийн жинг улам нэмдэг байна. Түүний оронд хүнсний ногоо, оливын тос, тараг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь биеийн жингээ барихад өндөр ач холбогдолтой аж. Мөн өдөрт идэх чихэр жигнэмгийн оронд 43 гр бүйлсний үр идэх нь мөн таргалалтаас сэргийлэх үр дүнтэй арга аж

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.