Леди Гагагийн шинэ шивээс


Дуучин Леди Гага шинэ шивээс хийлгэжээ. Тэрээр энэ удаад саяхан хорт хавдрын улмаас таалал төгссөн Их Британийн алдарт дуучин Давид Боуйгийн залуу үеийн хөргийг хавирганы доод талд шивүүлсэн ажээ. Дуучин бүсгүй өнгөрсөн 13-ы өдөр өөрийн snapchat-р шивээс хийлгэсэн тухайгаа сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.



Түүний шивүүлсэн хөрөг нь Давид Боуйгийн 1973 онд гаргасан "Аладдин Сейн" нэртэй цомгийн нүүр зураг болж байсан юм. Тэрээр Боуйгийн тус зураг миний амьдралыг өөрчилсөн гэх тайлбартайгаар олон нийтэд түгээсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.