Marco de Vincenzo брэндийн pre-fall 2017 Цуглуулгын каталогийн зураг авалтанд Б. Ялгуун оролцжээ

Сүүлийн үед Олон улсын загварын салбарт нэгэн Монгол загвар өмсөгч чадварлагаар хүч түрэн орж ирэх болсон. Энэ бол саяхан Италийн Marco de Vincenzo брэндийн pre-fall 2017 цуглуулгын каталогийн зураг авалтад оролцсон Б. Ялгуун юм. Тэрбээр тун удахгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий IMG Models агентлагтай гэрээ хийх төлөвтэй байгаа.
Өмнө нь тэрээр Сингапурт болсон Chanel-ын тайзан дээр алхаж, Индонезийн Elle, Harper`s Bazaar, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байсан. Мөн Хонг Конгдоо нэр хүндтэй Jessica сэтгүүлийн нүүр хавтсанд гарсан чадварлаг загвар өмсөгч юм.

Marco de Vincenzo нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд богино хугацаанд өөрийгөө таниулж, загварын салбарт байр сууриа эзэлж чадсан, шинэ эриний амжилттай, залуу брэнд юм.

Дизайнер Марко де Винченцо нэрийн брэндээ үүсгэн байгуулахаасаа өмнө Fendi ордны урланд 13 жил ажилласан туршлагатай бөгөөд одоогийн байдлаар тэр орчин үеийн ба сонгодог элементүүдийг нэгтгэсэн, тод өнгийн, хээ хатгамлаар баялаг загваруудаараа алдаршаад байна.

Pre-fall 2017 улиралд зориулж Марко худалдан авагчдынхаа өдөр тутмын хувцаслалтын хэрэгцээг хангах зорилгоор судалтай хээгээр баялаг богино өмд, нөхөөсөн халаастай мөрөвчтэй даашинз, люрекс материалын оруулгатай свитер цамц гэх зэрэг энгийн атлаа чамин загварууд урласан байна. Дизайнер мөн даашинз ба юбканы хормойг цацгаар чимэглэж, тэдгээр хувцаснуудаа дөрвөлжин хээтэй пальто ба олон өнгөөс бүрдсэн үслэг хантаазтай хослуулжээ.

Харин Б.Ялгуун болон бусад загвар өмсөгчдийн хувьд гэвэл тэд байгалийн нүүр будалт ба үс засалт хийж, студийн орчинд зургаа даруулжээ. Каталогийн зураг авалт ба цуглуулгын тойм Vogue сэтгүүлийн вебсайт дээр өнөөдөр нийтлэгдсэн байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.