“Shopping” хийх хялбар дүрэмтэй танилцаарай

Юуны өмнө:
Та юу авах вэ? : өмд
Ямар өнгөтэй вэ? : цагаан
Ямар загвартай вэ? : бариу
Ямар хэмжээтэй вэ? : Европ болон Ази размер
Аль бренд вэ? : Channel. гэх мэтээр

Ингээд та эхлээд өөрийн сонирхдог брендийн дэлгүүрээ шууд сонгон очино. Дараагаар нь өөрийн хэрэгцээт хувцасны тасагт очоод дуртай өнгийн хувцасаа гаргаж ирж харна. Гаргаж ирсэн хувцас таны хэв загварт тохирч байгаа эсэхийг мэдсэний дараагаар хэмжээгээ тааруулна. Ингээд л хялбархан "shopping" боллоо.

Монгол улсад одоогоор иймэрхүү shopping хөгжөөгүй байгаа хэдий ч магадгүй бүсгүй та гадны аль нэг оронд амралт зугаалга, ажил төрлөөр явахдаа жаахан зав гаргаж дэлгүүр хэсэхээр болбол энэ дүрмийг эргэн санаарай. Энэ нь гадны орнуудын хувьд завгүй бүсгүйчүүдийн цаг хэмнэх хамгийн зөв дүрэм гэгдэж байна.






