Гэр бүлдээ цаг зав гаргахгүй бол
ХҮҮ: “Ааваа, таниас нэг юм асуучих уу?”
ААВ: “Тэг тэг, юу тэр вэ?”
ХҮҮ: “Ааваа, та өдөрт хэдэн төгрөг олдог вэ?”
ААВ: “Чи яагаад сонирхсон юм?”

ХҮҮ: “Зүгээр л мэдэх гэсэн юм. Та надад хэлээд өгөөч.”
ААВ: “Заавал мэдэх гэсэн юм бол 20,000 төгрөг байхаа”
ХҮҮ: “Өө тиймүү” гээд хүн нь толгойгоо гудайлгав.
ХҮҮ: “Ааваа, би танаас 10,000 төгрөг түр авч болох уу?” Тэгсэн аав нь уурлав.
ААВ: “Асуусан гол шалтгаан чинь тоглоом энэ тэр гэсэн хэрэггүй зүйлс авах гэж мөнгө асуух байсан юм уу? тийм бол үгүй одоо шууд өрөө рүүгээ алхаад марш.” Бяцхан хүү чимээгүйхэн өрөө рүүгээ алхаж ороод хаалгаа хаав. Аав нь суунгаа хүүгийхээ асуултын талаар тунгааж бодов. Тэр яаж мөнгө авахын төлөө тийм асуулт асууж зүрхэлдэг байна аа? Цаг орчмийн дараа түүний уур нь гарч бодож эхлэв: Магадгүй түүнд маш их хэрэг болсон юм болов уу? тэр уг нь ингэж мөнгө байнга асуудаггүй дээ хэмээн бодов. Тэгээд хүүгийнхээ өрөө рүү оржээ:
ААВ: “Унтаж байна уу хүү минь?”
ХҮҮ: “Үгүй ээ ааваа би сэрүүн байна”
ААВ: “Аав нь бодлоо, би чамд хэтэрхий муухай хандсан бололтой. Өнөөдөр аав нь ажил ихтэй байгаад жаахан бухимдалтай байсан юм. Май энэ асуусан 10,000 төгрөг чинь.” Хүү маш түргэн инээмсэглэн босч ирээд: БАЯРЛАЛАА ААВАА гэв. Тэгсэнээ дэрэн доороосоо мөнгө гаргаж ирээд тоолоод сая авсан мөнгөө түүн дээрээ нэмэв. Аав нь түүнийг мөнгөтэй байсныг мэдээд бас л уурлав.

ААВ: “Чамд мөнгө байсан юм бол яагаад нэмж мөнгө авав?”
ХҮҮ: “Надад хангалттай байгаагүй юмаа. Одоо харин хангалттай боллоо” “Ааваа, би одоо 20,000 төгрөгтэй боллоо. Та маргааш надад хэсэг хугацаа зарцуулж чадах уу? Гэртээ эртхэн ирээрэй. Би таньтай оройн хоол хамт идэх гэсэн юм” Аавын сэтгэл маш ихээр хөдөлжээ. Тэрээр хүүгээ хүчтэй тэвэрч аван хүүгээсээ уучлахыг хүсчээ.

Бид өөрсдийн зүрх сэтгэлд холбоотой чухал хүмүүстэйгээ цагийг өнгрөөхгүй цаг хугацааг алдсаар байдаг гэдгийг уг түүхээс ойлгоорой. Та чухал хүндээ 10,000 төгрөг зарцуулаахаас бүү татгалз. Танд цалин өгч буй компани таныг нэг л өдөр алдаа гаргавал таныг ажилгүй болгоно. Харин таны гэр бүл хэзээд таны талд таныг өмөөрч, уучилж байдаг гэдгийг үргэлж санаарай. Гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөгөөрэй!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.