Киви хамтлагийнхан энэ сарын 29,30-нд 9 жилийн ойн тоглолтоо хийнэ

Кивигийн бүсгүйчүүд  10 жилийн ойгоо угтан цомог гаргаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Хайр нь арыг нь даана” дуундаа Black Zibra студиэр клип хийлгэсэн билээ. Кино шиг зохиол бүхий энэхүү бүтээлийн гол дүрд Киви хамтлагийн гишүүд өөрсдөө тоглож байгаа бөгөөд сэтгүүлч, дуучин, жүжигчиний дүрд хувирсан юм. Үүнээс гадна Харамсаж хараад хэрэггүй, Сарнаас зүүгдсэн охин зэрэг олон шинэ уран бүтээлүүд гарган сонсогч, фенүүдээ баярлуулаад байна.



Тэгвэл энэ сарын 29,30-ны өдрүүдэд "КИВИ" хамтлаг 9 жилийн ойгоо угтсан томоохон тоглолтоо хийх гэж байна. Тоглолт "VEGAS" клубт болох бөгөөд сонсогч, фэнүүдтэйгээ 9 жилийн ойгоо хамт тэмдэглэхээр зэхжээ.









Ингээд исгэлэн жимснүүдийн хамгийн сүүлд гаргасан шинэхэн уран бүтээл болох "Сарнаас зүүгдсэн охин" хэмээх уран бүтээлийг нь хүргэе.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.