Хамгийн үнэтэй “цэвэр” уснууд
2
Усыг савлаж хэрэглэх болсон явдал нь зарим сударт өгүүлснээр эртний Ромчууд Бельгийн Спа хотоос рашаан усыг олсноос эхтэй гэлцдэг.
Тэгвэл өөр нэгэн эх сурвалжид бичсэнээр цэвэр усыг савлаж өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн орчин цагийн эрин нь 1700-гаад оны Европтой салшгүй холбоотой юм байна. Ингээд хүн төрөлхтөн 1990-ээд оноос төрөл бүрийн савлагаатай цэвэр усыг өргөнөөр хэрэглэх болсон түүхтэй ажээ.
“Fine” / $5
АНУ, Шинэ Зеланд ба Европын орнуудаар худалдаалагддаг “Fine” цэвэр ус нь Фүжи уулын бэлээс 600 гаруй метрийн гүнээс гарган авсан цэнгэг ус юм байна. 2005 онд дэлхий нийтэд танилцуулсан энэ цэвэр ус нь галт уулын гүний эрдэс минералаар баялаг эрдэсжүүлсэн ус бөгөөд амт чанар, загвар дизайнаараа шилдгүүдийн тэргүүн эгнээнд ордог ус ажээ. Галт уулын гүний ус нь одоогоос хэдэн арван жилийн тэртээд хамаарах учир эрүүл мэнд болон түүх соёлын хувьд ч үнэмлэхүй гайхалтай ус юм байна.
“Lauquen Artes Mineral Water” / $6
Энэ бол Аргентиний дэлхийд танигдсан цэвэр ус бөгөөд 457 м гүнээс гаргаж авсан цэвэр ус юм. Андын нурууны үргэлжлэл болох Патагоний гүнээс гаргаж авсан ус нь тогтмол 3*C хэмд байдаг бөгөөд энэ орчинд усан дахь эрдэс бодисын агууламж хамгийн чанартай байдаг гэнэ. Энэ ч утгаараа Аргентиний нэрийн хуудас болсон энэхүү брэнд ус нь өртөг өндөр байх ажээ.
“Tasmanian Rain” / $10 - $11
Дэлхийн цаг уурын байгууллагаас Тасманы арал бол хамгийн цэвэр агаартай газраар нэрлэгдсэн байдаг бөгөөд энэхүү цэвэр усыг Австралийн “Tasmanian Rain LLC” компаниас худалдаанд гаргадаг байна. Компаний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ бол Тасманы арлын хур бороог шүүн эрдэсжүүлж ийнхүү савласан дэлхийд хосгүй бүтээгдэхүүн төдийгүй хур борооны дуслыг газрын хөрсөн дээр буухаас нь өмнө тосож авсан эх дэлхийн үнэтэй эрдэс ажээ.
“Aquadeco” / 750 мл = $12
“Aquadeco” нэрийн энэхүү цэвэр ус нь АНУ ба Канадын булгийн цэнгэг ус бөгөөд 18.000 жилийн тэртээ үүссэн мөсөн голын ундаргаас ч авдаг чанарын дээд болсон шилдэг цэвэр ус гэнэ. Дэлхийд үнэтэйд тооцогддог энэхүү цэвэр усыг 2004 онд байгуулагдсан “Aquadeco LLC” компаниас гаргадаг юм байна.
“10 Thousand BC” / $14
Энэ бол Канадын “Source Glacier Beverage Company”-гаас гаргадаг цэвэр ус юм байна. Энэхүү цэвэр усыг хүн ба амьтны хөлөөс хол мөсөн голоос дээжлэн авч гаргадаг бөгөөд дэлхийн цэнгэг усны 97% нь мөсөн голд агуулагддаг байна. Энэ ч утгаараа эрдэс баялгаар нэн арвин төдийгүй өртөг өндөр байдаг ажээ.
“Veen” / 750 мл = $23
“VEEN” нь 2006 оноос худалдаанд гарсан Финляндын цэвэр усны брэнд бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн хамгийн тунгалаг, цэвэр усны нэгээр нэрлэгддэг. Дизайн болон амт чанараараа олон улсын цөөнгүй арга хэмжээнээс тэргүүн шагнал хүртэж байсан цэвэр усны “VEEN” гэх нэрийг Финляндчуудын “Ундаргын гэгээн эх” хэмээн дээдэлдэг Вин Эмонений / Veen Emonen нэрнээс санаа авч өгсөн гэнэ.
“MaHalo Deep Sea Water” / $33
Минут тутам 600 савлагддаг энэхүү цэвэр усыг Номхон далайн гүний 1 км орчмоос гарган авсан далайн гүний эрдсээр баялаг ус бөгөөд Хавайн “Koyo USA” компаниас гаргадаг юм байна. Энэ нь магни, кальци, төмөр, цайр, кали зэрэг амин дэмээр нэн баялаг учир эрүүл мэндэд тустай ундаа юм.
“Bling H2O” / 750 мл = $40
Энэ бол Холливудын нэрт зохиолч, найруулагч Кевин Бойдын гаргасан тансаг зэрэглэлийн цэвэр усны брэнд бөгөөд Сваровскийн үнэт эрдэнээр чимэглэсэн сүүн шилэн савлагаатай юм байна. Анхандаа олны танил уран бүтээлч, тамирчид зэрэг алдартай хүмүүст зориулан гаргаж байсан ч өдгөө АНУ-ын бараг бүх хүнсний дэлгүүрт худалдаалагддаг гэнэ. “Bling H2O” цэвэр ус нь Теннеси мужаас дээжлэн авдаг булгийн ус юм байна.
“Fillico Jewelry Water” / 750 мл = $219
“Fillico” бол тансаг хээнцэр загварын үнэтэй эд зүйлс худалдаалдаг Японы брэнд компани бөгөөд бүтээгдэхүүнээс олсон ашгийнхаа тодорхой хувийг Японы Улаан загалмайн нийгэмлэгт хандивлах журмаар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага ажээ. Шатрын хөлгийн Хатан ба Ноёны дүрс бүхий энэхүү цэвэр ус нь Сваровскийн үнэт эрдэнээр чимэглэсэн эрх ямба, сүр хүчийг бэлгэдсэн гайхамшигтай бүтээгдэхүүн юм байна.
“Acqua di Cristallo Tributo a Modigliani” / 750 мл = $60.000
Магад дэлхийн хамгийн үнэтэй гэгдэж байгаа энэхүү цэвэр усны лонхыг 24 каратын цэвэр алтаар урлажээ. Загварыг дэлхийн хамгийн үнэтэй “Diamond Sterling” компаний дизайнер Фернандо Алтамирано гаргасан бөгөөд тэрээр сархдад зориулсан чамин тансаг хийц бүхий лонхны загваруудаараа алдартай нэгэн юм. Түүний загварчилсан хамгийн үнэтэй энэ ус нь 5 мг-ийн алтны үйрмэгтэй бөгөөд цэвэр арьсан савлагаатайгаар ирэх ажээ. Фернандогийн загварчилсан цэвэр усны лонх нь хамгийн багадаа л гэхэд $3000 ам.доллараар худалдаалагддаг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.