Ухаантай бүсгүйтэй гэрлэсэн залуус алдах нь бага




Мэргэжилтнүүд 1.5 сая эрэгтэй, эмэгтэй хүний дунд судалгаа явуулж, боловсролтой ухаалаг эмэгтэйчүүд нөхрийнхөө амьдралын хэв маяг, урт наслалтад ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ.

 

Ухаалаг эмэгтэйчүүд хэрхэн зөв хооллох, нөхөр хүүхдээ өвдсөн үед нь ямар арга хэмжээ авахаа сайн мэддэгээс гадна өөрсдөө ч амьдралын зөв хэвшилтэй, спортоор хичээллэхийг эрмэлздэг гэнэ. 

Түүнчлэн эрчүүдийн наслалтад эхнэрийнх нь харилцаа тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ба түүний дэмжлэг, сонирхол нэгтэй байх нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байдаг эрчүүд зөвхөн бие бялдрын бус сэтгэл санааны хувьд ч хэвийн байдаг аж. Тэд сэтгэлзүйн хямралд орох нь ховор, архи мансууруулах бодис хэрэглэх нь бага байдаг гэнэ.

 

Геронтологич буюу хөгшрөлт судалдаг эрдэмтэд хайр халамж нь хүний наслалтыг таван жилээр уртасгадаг болохыг тогтоожээ. Харин хүрээлэн буй орчиндоо сэтгэл хангалуун байх нь наслалтыг есөн жилээр уртасгадаг байна.

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.