НОЙРГҮЙДЛИЙГ ЯЛАХ 8 АРГА
Хэдэн ч хонь тоолсон хамаагүй, яаж ч хүчлээд унтаж өгдөггүй шөнүүд ч хэцүүхэн дээ. Хүсэх тусам янз бүрийн бодлоор толгой дүүргээд л, ахин дахин эргэж хөрвөөсөөр 1, 2 цаг харавсан сум шиг өнгөрчөөд байхад нүд тань цов цовоо л мэлтийсээр байдаг…Иймэрхүү орой л танд хамгийн хэрэгтэй 8 зөвлөгөөг хүргэж байна. Та үүнийг уншаад бяцхан хүүхэд шиг л нойронд умбах болно.
1. Биеэ сайн хөдөлгө
Хэрвээ та өдөржингөө гэр зуураа зурагт үзэж эсвэл компьютер дээр сууж өнжсөн бол орой нь өөрийгөө дуг нойрондоо таатай дугжирна гэж хүлээсний хэрэггүй. Иймд таны ажил хөдөлгөөн бага шаарддаг эсвэл та гэрээсээ гарч чадахгүй шалтгаантай байсан ч хамаагүй нөхцөл байдалдаа тохируулан өдөрт 30 минутаас 3 цаг дасгал хийх, зүгээр сайхан ая тавиад бүжиглэх эсвэл гараад орцныхоо шатаар дээш доош 3 удаа гарахад л болно. Учир нь дасгал нь эрүүл унталтын дэмждэг.
2. Өрөөндөө агаар оруул
Миний нөхөр бид 2 энэ аргыг хэрэглэдэг, үнэхээр нөлөөлдөг шүү. Унтахаасаа хэдэн минутын өмнө агаар цэвэршүүлэгчээ асааж өрөөнийхөө агаарын цэвэрлэнгээ, агаарыг сэрүүхэн болгодог. Мэдээж та хотын утаа багатай газар амьдардаг бол хэдхэн минут цонхоо онгойлгож агаар солилцуулж ч болно. Хүйтэн агаарт хүн илүү сайн унтдаг.
3. Булчингаа сулал
Унтахынхаа өмнө өдрийнхөө бүхий л ядаргааг тайлж халуун шүршүүрт орох, хөөстэй баннанд хэдэн минут хэвтэх эсвэл найз залуугаараа массаж хийлгэх гээд боломжоороо булчингаа суллах хэрэгтэй. Зарим нэг маань ном унших, бясалгах эсвэл зурагт үзэх гээд өвөрмөц байдлаар тайвширч амардаг бол түүнийгээ хийж болно шүү.

4. Зөв хоолло
Та унтахаасаа дор хаяж 3 цагийн өмнө хооллох хэрэгтэй бөгөөд кафентэй зүйл хэрэглэх хэрэггүй, мөн хэт хүнд хоол идэхээс татгалзаарай. Хүнд хоол боловсруулахын тулд та бүхэл шөнөжингөө сэрүүн эсвэл хагас нойртой байх хэрэг гарах вий.
5. Гэрлээ унтраа
Ихэнх хүмүүс гэрэлгүй болон ямар нэгэн электрон долгионгүйгээр гүн нойронд илүү сайн автаж чаддаг. Иймд та бүх гэрэл болон утас, зурагт, компьютераа унтраагаарай.
6. Сэтгэл санаагаа зовоох зүйл битгий хий
Таны сэтгэл санаа зовсон, түгшсэн үед унтана гэдэг хэцүү. Иймээс танд үнэхээр зайлшгүй шалтгаантай л биш бол сэтгэл санаагаа зовоох зүйл битгий хийгээрэй. Аймшигийн кино, түгшүүртэй эсвэл хэтэрхий сонирхолтой ном, халуун яриа орондоо өрнүүлсний хэрэггүй л болов уу.

7. Цай уу
Унтахынхаа өмнө сайн чанарын сайхан цай уух нь таныг тайвшируулж сайхан нойрсох нэг эм болж өгдөг. Хэрвээ танайд сайн чанарын ногоон цай эсвэл алтан товч цэцгийн хандтай (Charmomile) цай байгаа бол энэ нь таныг тайвшируулж, булчин болон мэдрэлийн судсуудыг тань суллаж өгдөг. Харин танд эдгээр цай байхгүй бол зүгээр энгийн зөгийн балтай ус эсвэл сүүгээр орлуулж болно.
8. Зөв дэглэмтэй болох
Та тогтмол нэг цагт унтаж хэвшвэл аяндаа хүссэн хүсээгүй тухайн цаг тань ирэхэд таны биологийн цаг тань ажиллаж өөрийн эрхгүй нойр тань хүрч гүн нойрсох магадлалтай.
За тэгээд та сайхан амраад маргаашийг эрч хүчтэйгээр угтаарай. Би ч гэсэн одоо унтлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.