Өнөөдөр “Дэлхийн гэрэл зургийн өдөр” тохиож байна.

Өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр" тохиож байна. 1839 оны 8-р сарын 19-ны энэ өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787—1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн түүнийгээ "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.



Даагэрийн хувьд дээрх инженерчлэлийн хөдөлмөрийг зөв голдиролд нь оруулж чадсан нэгэн. Тэрбээр гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээсэн. Өөрөөр хэлбэл Даагэр  мөнгөн хавтан дээр богино хугацаанд позитив дүрс гаргаж бэхжүүлэх аргыг олсон бөгөөд түүнийгээ “даагэреотип” хэмээн нэрлэсэн байдаг. Улмаар тэр жил нь Францын шинжлэх ухааны академиас түүний хөдөлмөрийг үнэлж Засгийн газрын шагнал хүртээсэн нь 1839 оны энэ өдөр байсан юм.

Гэрэл зургийн түүхийн талаар маш олон маргаантай зүйл ярьдаг боловч дэлхий даяар тархсан фото мэдээллийн томоохон сүлжээ болох фликрчид энэ л өдөрт нэгддэг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mmm (103.26.193.11) 2014-08-20 17:21:20
mmm