Хэрвээ та тамхиа хаяхаар шийдсэн бол?
Тамхины утаанд байнга өртдөг хүмүүс гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушиг тэлэх
өвчин, хавдар тусах эрсдэл өндөр байдаг.

Зүрхний титмийн судас хатуурч зүрхээр хатгуулдаг болно
Даралт ихсэж харвалт өгөх хүндрэл түгээмэл тохиолддог
Чихрийн шижингээр өвчилж амьдралын идэвхитэй нас богиносно
Ходоод, гэдэсний шархлаа үүснэ
Залуугаараа бэлгийн сулрал тусна
Яс сийрэгжиж, амархан хугардаг болно
Тамхи татдаг хүмүүс амархан ханиад тусч хатгаа авдаг
Биеийн хүчний чадал яваандаа доройтно
Шүд, хумс шарлана, эрт хөгширч, арьс үрчийдэг
Та тамхи татдаггүй байлаа ч танай гэр бүлийн хэн нэг нь тамхи татдаг бол таны
амьсгалж байгаа орчны агаарын 85-90 хувь нь тамхины утаагаар дүүрч улмаар гэр
бүлийн гишүүдийн нүд, хамар хоолойны салст гэмтэж зүрхний өвчин, уушигны хавдар
тусах эрсдэл ихсэнэ. Жирэмсэн эх тамхины утаанд өртвөл төрөх хүүхэд нь жин багатай, сульдаатай
төрдөг.Хүүхдүүд тамхины утаанд байх юм бол уушигны багтраа, хамар, залгиурын үрэвсэл
тусах, ханиад хүрэх эрсдэл ихсэнэ
Та хэрвээ тамхиа хаяхаар шийдсэн бол?
Тамхиа хаяхыг оролдож буй хүн маш олон зүйлийг хийж болно. Байнгын дасгал
сургуулиар хичээллэх зохистой хооллох зэрэг нь тамхинаас зайлсхийхэд тань
туслах болно.
Тамхинаас гарах шалтгаан болон тамхи татах болсон шалтгааныг жагсааж бичих
Тамхийг хаях шийдвэрийг та өөрөө гаргах
Тамхи татах хүсэл төрөх үед тамхиа асаахаа хэдэн минут хойшлуулах. Учир нь хэдхэн секунд л тэвчвэл энэ хүсэл тань алга болно. Энэ үедээ тамхи татахгүй байхын ашигтай талын талаар бодох
Өөртөө зорилго тавь. 1 өдөр татахгүй тэвч, 2 өдөр татахгүй байх гэх мэтээр
Тамхийг сануулах асаагуур болон тамхины савыг өөрөөсөө холдуулах
Тамхи татдаг хүмүүсээс аль болох хол байх
Тамхитай холбоотой зуршлаа өөрчлөх. Жишээ нь оройн хоолны дараа байнга тамхи татдаг бол үүнийхээ оронд хоол идсэнийхээ дараа шууд ширээнээсээ босож явах.
Өөртөө ашигтай өөр зүйлийг хийх. Тамхи асаахгүй байх өөр ямар нэгэн арга замыг хайх хэрэгтэй.







