Б.Мөнгөнтуул оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


mongontuul        Энэ сарын 14-24-ний өдрүүдэд Польш Улсын Катовиц хотноо болсон шатрын оюутны ДАШТ-д их мастер Д.Шаравдорж, ФМ С.Ган-Од дасгалжуулагчтай манай баг тамирчид оролцоод ирлээ. 

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд нийт 26 тамирчин өрсөлдсөнөөс их мастер Б.Мөнгөнтуул есөн өрөгөөс зургаан хожил авсан /тав хожиж, хоёр тэнцэн, хоёр хожигдсон/ амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Саяхан их мастерийн болзол хангасан А.Энхтуул 3,5 оноогоор XXII дугаар байр эзэлсэн байна. 

Харин эрэгтэйчүүдийг төрөлд 46 шатарчин ухаанаа уралдуулснаас их мастер Ц.Батчулуун 6 оноогоор V, ОУМ Г.Мөнхгал 5 оноогоор XVIII байрт шалгарчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.