Хуурай арьсны арчилгаа
Харьцангуй нимгэн булбарай, гуужимтгай, нар салхины нөлөө температурын
өөрчлөлтөнд амархан цочрол авч таталдаж, хорсож холцруутсан арьсанд
арчилгааг эртнээс хийхгүй бол үрчлээ амархан үүсдэг гэмтэй. Хуурай
арьсан дахь ус тосны хэмжээ хангалттай байдаг тул гоо заслын үйлчилгээнд
амархан засал авна.

Хуурай арьсыг тогтмол арчлахгүй савантай халуун хүйтэн усаар байнга угаах, гоо заслын бэлдмэлүүдийг буруу хэрэглэснээс арьс улам хуурайших, үрчлээтэх, холцруутах зэрэг нөлөө илэрнэ. Хуурай арьсыг юуны өмнө зохих хэмжээний чийглэг, тослогтой болгоход анхаарах ёстой. Үүний тулд өглөө бүр нүүрээ угаахаас 10-15 минутын өмнө тараг хоормог, эсвэл цөцгий, / сүмс, өндөгний шар, ургамлын тосны аль нэгийг / устай хамт хольж адил хэмжээтэй авч түрхэх хэрэгтэй.
Хуурай арьс нь цаг агаарын тохиромжгүй нөлөөнд амархан цочирддог тул өдөрт нэг удаа \ бүлээвтэр зөөлрүүлсэн усаар угаана. Усыг зөөлөрүүлэхийн тулд 1л усанд хагас аяга сүү эсвэл, нэг хоолны халбага хүнсний содын аль нэгийг хийх буюу буцалгах, эсвэл 500 гр усанд 10 гр ургамлын тос хийж зөөлрүүлнэ. Оройд өөрийн арьсны онцлогт тохируулан бага зэрэг бүлээсгэсэн ургамлын тос, шингэн тос, тэжээлийн тос, хярам, сүүний аль нэгийг ээлжлэн дэс дараатай түрхэн хэрэглэж, дараа нь нүүрэндээ бүлээн жин 5-10 минут тавиад, өөрийн арьсанд тохирох тосыг түрхвэл сайн.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.