Тэврэлт эрүүл мэндэд тустай

Бид хэн нэгэнд хайртай болохоороо эсвэл таалагддаг болохоороо сэтгэлээ илэрхийлэх гэж нөгөө хүнээ тэвэрдэг билээ. Хосууд бол бие биентэйгээ аль болох хамгийн ойр байх гэж өөрийн эрхгүй л тэврэлдээд авдаг. Гэтэл тэврэлт эрүүл мэндэд маш тустай гэдгийг тэр бүр хүн мэддэггүй байна.


Хүмүүс хайртай хүнээ юм уу ойр дотны хүнээ тэвэрсэнээр цусны судас суларч цусны эргэлтэд сайнаар нөлөөлдгийг шинжээчид олж мэджээ. Судас суларч тэлсэнээр октосоцин ихэсч, стресс тайлагдаж, мөн хүний ой санамжид хүртэл сайнаар нөлөөлдөг аж. Гэхдээ зөвхөн ойр дотны хайртай хүнтэйгээ л тэврэхээр ингэдэг гэнэ. Эсрэгээр нь танихгүй ч юм уу эсвэл нээх дотно биш хүнтэйгээ тэврэлдэхэд эдгээр үйл ажиллагаа болохгүй ба харин ч бүүр эсрэгээр нь нөлөөлж болох магадлалтай юм байна.

Эрэгтэй хүнд ганц тэврэлтээр биш биеийн хүчний ажил хийж байхад ч тохиолдох ба эмэгтэй хүнд төрөх үед мөн хүүхдээ хөхүүлж байх үе буюу хүүхэдтэйгээ байх хугацаанд сайнаар нөлөөлдөг байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.