Хуурай арьсанд зориулсан маск
Өвлийн улирал дуусч, налгар сайхан хаврын өдрүүд ирж байна. Гэвч хаврын улирал салхи ихтэй, агаар маш хуурай болдог. Тиймээс бидний арьс хуурайшиж, холцруутан өнгөө алддаг. Арьс хэт их хуурайших нь хөгшрөлтийг түргэсгэж, үрчлээ үүсгэдэг тул та бүхэнд арьсаа арчлах энгийн маскыг санал болгож байна. Туршаад үзээрэй бүсгүйчүүд ээ!

Цагаан талх, цөцгийн тос, зөгийн балтай нүүрний маск
• 1 цайны халбага шингэн зөгийн бал,
• 1цайны халбага чидун жимсний тос,
• 1 зүсэм цагаан талх,
• 3 хоолны халбага сүү,
• 5 дусал Е амин дэмийн тосон уусмал (эмийн сангийн).
Бэлдэх арга буюу түрхлэгийг нүүрэндээ хэрэглэх арга
Талхыг хэрчиж зүсмийг аваад зөөлөн хэсгийг салган авч халуун сүүнд дэвтээнэ. Талхыг дэвтэхэд нь бэлдэж буй савандаа зөгийн бал, чидун жимсний тос/оливийн тос/, Е амин дэмийн дуслаа нэмж хийнэ. Бүгдийг нийлүүлэн нягт нямбай хольж хутгана. Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа хөнгөхөн чийглэг байхад нь нүүр, хүзүү, эрүүний доод хэсэгт нимгэхэн түрхэнэ. Нүүрнийхээ арьсанд түрхлэг тавихын өмнө тэжээлийн тос нимгэхэн түрхэж болно. 20-25 минутын дараа түрхлэгийг сүү шингээсэн хөвөнгөөр арчиж авна. Дараа нь бүлээн усаар угаана. Энэ маск нь нүүрэнд тэжээл өгдөг. Ялангуяа хуурай арьстай хүмүүст маш тохиромжтой.







