Дэлхийн хамгийн шилдэг поп дуучид
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө алдаршсан Лэди Гага бичигдэж байна. Гаргасан цомог, дуу бүхэн нь хит болдог гэж хэлэхэд буруудах зүйлгүй түүний амжилт үргэлжилсээр байна. Харин жагсаалтын 2 - рт хэдийнэ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бүжиг, дуугаа төгс хослуулж чаддаг, сайхан бие галбир, гоо үзэсгэлэн хосолсон дуучин Беойнсе оржээ. Тэрээр анх "Destiny"s Child" хамтлагийн дуучин байсан бөгөөд 2006 оноос хойш соло уран бүтээлээ хийж эхлэсэн юм. "Crazy In Love", "Single Ladies", "Halo", "Can not Replace", "Beautiful Liar" гэх мэт олон гайхалтай уран бүтээлийг хийж 21 -р зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчийн нэг болж чадсан юм. Дэлхий нийт түүнийг шилдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Олон олон шагналын эзэн, орчин цагийн шилдэг уран бүтээлч Тайлор Свифт 3 -р байранд оржээ. Тэрээр 4-р ангид байхдаа "Миний ханын шvvгээн дэх мангас" нэртэй гурван хуудас шvлгээрээ АНУ-ын залуу найрагчдын шvлгийн тэмцээнд тvрvvлж, 10 ангид байхаасаа дуу бичиж эхлэсэн төрмөл авъяастай нэгэн. Түүнийг 21 -р зууны Мадонна гэлцдэг билээ.
Харин энэ жил ашиг орлогоороо тэргүүлсэн Кэти Перри 4 -рт бичигдэж байна. 83 сая долларын ашиг олсон бөгөөд үүний ихэнх нь "Witness: The Tour" аялан тоглолтоос олжээ.
Дэлхийн хамгийн өвөрмөц шийдэлтэй дуучин хэн бэ гэвэл PINK - ыг нэрлэх байх. Түүнийг дэлхийн хамгийн шилдэг дуучны 5 -р эрэмбэлэж байна. Харин түүний дараа "хөгжмийн ертөнцийн алтан гургалдай" гэгдэж буй Адель оржээ.
Топ 10 жагсаалт
1. Lady Gaga

2. Beyonce

3. Taylor Swift

4. Katy Perry

5. Pink

6. Adele

7. Demi Lovato

8. Ariana Grande

9. Rihanna

10. Christina María Aguilera

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







