Байнга ам цангах нь чихрийн шижин өвчтэй холбоотой


Ам байнга цангах нь ихэнхдээ чихрийн шижин болон чихрийн биш шижингийн аль алинд нь хамгийн түрүүнд илрэх шинж нь байдаг юм. Шингэн уугаад байсан ч ам ойр ойрхон цангаад байвал эмнэлэгт үзүүлж цусан дахь, шээсэн дэхь чихрийн хэмжээг тогтоолгох нь зүйтэй. Ам цангахын хэрээр их шингэн уух тул олон дахин шээж, ялангуяа шөнийн цагт 1-2 түүнээс дээш удаа бие засаж байвал чихрийн шижин байх бүрэн магадлалтай. Гэхдээ бөөрний эмгэг, давсагны үрэвслийн цистит үед ойр ойрхон олон дахин шээж, ам бага зэрэг цангах нь бий.

Ялгаатай нь шээсний хэмжээ маш бага буюу уусан шингэний хэмжээнд хүрэхээргүй байдаг. Бас ам цангах нь нас ахих тутам бодисын солилцоо удаашран нэмэгддэг бол бага насны хүүхдүүдэд бодисын солилцоо хурдан явагддагтай холбоотой ам нь цангаж шингэн их уухыг хүсдэг нь жам ёсны эрүүл үзэгдэл. Амны цангааг тайлахын тулд хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйл их уух нь үр дүн бага.

Тухайн үедээ цангаа тайлагдах мэт боловч тун удалгүй дахин цангадаг. Тэр дотроо кола цангаа тайлахдаа муу. Зарим кола тэр дотроо өмнөт хөршид хийсэн зарим кола уусны дараа ам хуурайшин аргаж, дахин уумаар санагдах хандлагатай байдгийг хүмүүс андахгүй. Өөрөөр хэлбэл найрлагад нь байх бодисын хэмжээ алдагдсан гэж үзэж болно. Ерөнхийдөө ам цангах нь хордлогын шинж байх талтай. Тиймээс ердийн ам цангалтыг бүлээвтэр хар цай, хярам, хүйтэн цэвэр ус сайн тайлахаас гадна биед хор нөлөөгүй байдаг. Эмч шингэн их уухыг хориогүй л бол аль насныхан цай, цэвэр ус сайн ууж байх нь бөөрний үйл ажиллагааг сэргээх, биеээс хэрэгцээгүй бодисыг хөөж гаргах ач холбогдолтой.

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.177.27) 2014-09-02 16:58:22
yun 1-2 bosoh ter chini eruul hunii hiih ajilhamgiin hetsuu uyedee 18 minut tutamd bosch blaa shono us tertei tergui biye shaardaad uuna gevch tsangaa tailahgui eruul bolyo gevel nuurs us baga idej bj zov hoolloj bj olon sariin daraa zugshirne gehdee ene bol 1-r shatnii humuust ilreh zuil hundreed 2-luugaa orvol esvel udamshliinh bol tegeed sudas mudas n gemteed hamgiin turuund holniih n aris gemteed ulaan mah n garaad irdeg bas garaa usand hurgesnii daraa huruunii ondog medee aldaj bval hunderch 2 luu orsnii dohio mash hurdan yu idehee zohitsuulah yostoi gesen ug emchleh gants arga n hoolnii deglem za tegeed 2 r shat ruugaa orj hundreed holoo tairuulsan humuus olon bii