Дуучин Рианнагийн өөр сонголт
Барбадос гаралтай дуучин Рианна дахиад л онцгой
даашинзаар өөрийгөө гоёжээ. Түүний сонгосон хувцас, нүүр будалт бүр хөрслөг бор
арьс, цайвар нүдийг үргэлж тодотгож байдаг.

Баасан гаригийн үдэш Адам Селманы шоунд дуучин маань оролцохдоо цагаан өнгийн хүүхэлдэйн даашинз өмсөж, цагаан сувдан зүүлт зүүсэн байна. Үсний засалтын хувьд урьд урьдынхаасаа илүү даруухан, энгийн дээшээ шуусан байжээ.

Өмнө нь тэрээр цул сваровски шигтгээтэй, нууц
хэсгээ хүртэл ил гаргасан торон даашинз өмсөн шүтэн бишрэгчдээ гайхуулж байсан
бол энэ удаад энгийн мөн өдөр тутмын ч гэж хэлж болохоор богино даашинз өмссөн
байна. Гэхдээ хэт богинохон гэдгийг нь дурьдалгүй өнгөрөөж болохгүй бизээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.