Шатрын их мастер Т.Батчимэг дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран при тэмцээнд өрсөлдөж байна
Арменийн Дилижан хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран при тэмцээн эхэллээ. Шилдэг 12 шатарчин оролцож байгаа уг тэмцээнд их мастер Т.Батчимэг эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Түүний хувьд хоёр дахь удаагаа ийнхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа нь энэ аж. Өмнө нь Женевт болсон тэмцээнд Хятадын их мастер Хоу Ифанийг хожиж, шуугиан тариад байсан.

Харин Дилижан хотод болж байгаа уг ээлжит цуврал тэмцээний эхний тойрогт Гүржийн их мастер Нана Дагнидзед хожигдсон. Гэвч уг алдаагаа засч дараагийн хоёр өрөгтөө дараалан хожил авлаа. Хоёр дахь өрөгт Оросын их мастер Ольга Гиряг, улмаар Литвийн их мастер Викториа Чмилетийг хожжээ. Ингэснээр хоёр оноотой дөрөвдүгээр байрт жагсч байгаа юм. Түүний дасгалжуулагчаар их мастер Д.Шаравдорж ажиллаж байна.
Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс Шатрын их мастертаа амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.