Давс их хэрэглэх нь хаван үүсгэдэг

Өмнө нь дурьдсан солилцооны алдагдлын нэг шалтгаан бол давс, давсан бүтээгдэхүүний илүүдэл хэрэглээтэй холбоотой бөгөөд давс нь биед усыг татаж нэвчүүлж хаван үүсгэдэг. Хэвийн бус таргалсан 7-8 насны хүүхдүүд гудамжинд тааралдах нь хамгийн инээдтэй харагддаг. Уг нь энэ нь дундаж насныхны шинж.

Мөн насанд хүрэгсдийн дотор ч бид сартай төстэй хөөнгө царай, хөл гар нь унжсан, том гэдэс гүзээтэй, хөлийн ул шагай нь хөөсөн хүмүүсийголж харахад түвэгтэй биш. Хүний биед хэрэгцээтэй усны хэмжээ нь биеийн эрүүл мэндийн ерөнхий байдал, үйл ажиллагааны төрөл, цаг уур, орчны дулаан зэргээс хамааралтай байна. Хүний уусан ус шууд л ходоодонд ордог.

Түүний нэг хэсэг нь ходоодны ханаар цусанд орох ба үлдсэн нь гэдсэнд орж идсэн хоолыг шингэлж өгдөг. Тийм байдалтай хоол цусанд хялбархан шингээгдэнэ. Хэрэглэж буй ус хэвийн байдалтай бол корь, хүчтэй ханиад, уушигны үрэвсэл, салхинд цохиулах зэрэг вирусын гаралтай олон вирусын гаралтай олон өвчнөөс сэргийлэх байгалийн хамгийн сайн арга юм. Хүний бие эд эс хэрэгцээтэй хэмжээний усыг авч чадвал биед дайсагнах вирусыг устгаж чаддаг. Биеийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хангалттай ус хэрэглэх нь чухал.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.187.17) 2014-09-11 07:57:48
tegeed davs hereglehgui bh bambaind muu olon jil davs hereglehgui bsaar bgaad uzuulsen bambai muudaad jijgersen bna teriigee dagaad hereggui mash olon ovchin avsan bsan odoo bi yadaj odort 1 udaa davstai hool idehiig hicheedeg