Николь Кидман бие давхар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт бид та бүхэндээ алдарт жүжигчин Николь Кидманы аав Сингапурт ослын улмаас нас барсан тухай мэдээллэсэн. Тэгвэл жүжигчнийг жирэмсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах болжээ.


Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман гурван долоо хоногтой жирэмсэн гэнэ. Энэ тухай жүжигчний ойрын хамаатан “TMZ” сайтад ярьжээ. Жүжигчин бүсгүй нөхөр Кейт Урбаны хамтаар өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хотын нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлгээс гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Хосууд 2006 онд хуримаа хийсэн бөгөөд Беллуччи болон Моника хэмээх хоёр охинтой билээ.

Хөгжимчин Урбан өнгөрсөн амралтын өдөр “Ellen show” нэвтрүүлэгт орох үеэрээ эхнэрээ жирэмсэн хэмээн хэлээгүй ч “Тун удахгүй миний амьдралд дахин нэг нар мандах болно” гэж хэлжээ.  Өдгөө 47 настай Кидман хамгийн сүүлд нэрт жүжигчин Грейс Келлигийн амьдралаас сэдэвлэсэн “Монакогийн Грэйс” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.