Эргэн дурсахуй

Хэрвээ өнгөрөгч 11 сард харамсалтай зүйл тохиогоогүйсэн бол тэрээр 41 нас хүрэх байлаа.



Галзуу хурд киноны од Паул Уолкер өнгөрсөн 11 сард автомашины ослын улмаас харамсалтайгаар таалал төгссөн билээ. Тэрээр анхны эхнэрээсээ Мидоу Рейн гэх нэг охинтой аж. Мидоу 9 дүгээр сарын 12-нд аавынхаа төрсөн өдрөөр өмнө нь олны нийтэд дэлгэгдэж байгаагүй зургаа хуваалцсан байна.




Жүжигчин Паул Уолкерын гэнэтийн үхэл түүний гэр бүл, найз ойр дотныхон болоод шүтэн бишрэгчдэд хүндхэн цохилт болсон билээ. Галзуу хурд киноны шинэ анги 2015 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байсан. Харамсалтай нь жүжигчин маань зураг авалтыг дуусгаж чадалгүй таалал төгсжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.