Леброн Жеймс ээжийнхээ тухай
"Миний бага нас тэр чигээрээ тэмцэл байсан. Өглөө бүр сэрэхдээ асуудал бэрхшээлтэй нүүр тулгарна. Манай гэр бүл гэж ердөө л ээж, бид хоёр. Өглөө сэрэхдээ ээжийгээ хамт байгаасай гэж маш их хүсдэг ч тэр миний төлөө ажилласаар дандаа эзгүй байдаг байлаа.

Миний өссөн газар бол Акроны хойд хэсэг. Гэмт хэрэг их гардаг, ядуу буурайчуудын хороолол. Тэнд шөнө бүр цагдаагийн машины дохио хангинаж, буун дуу тасхийнэ. Тийм аймшигтай дуу чимээ сонсох үед хажууд ээж чинь байхгүй, гэртээ ганцаараа гээд төсөөл дөө. Тэр бууны суманд ээж минь өртчихөөгүй байгаа, дохиогоо дуугаргасан цагдаагийн машин миний ээжид тохиолдсон золгүй явдлын төлөө энд ирээгүй байгаа даа гэж байнга айж санаа зовдог байсан.

Учир нь, ухаан орсон цагаас хойш надтай ганцхан ээж минь л хамт байсан. Би том болоод найзуудтай болсон хойноо “Чамд ээж бас аав гэж байдаг юм уу” гэж гайхдаг байв. Хүүхдэд ээж, аав байдаг ч гэж мэдээгүй. Ээж минь миний л төлөө, миний зүүдэлж ч байгаагүй зүйлийг хийхийн төлөө яаж хичээж амьдарч байгааг би мэддэг байсан учраас. Зул сарын үеэр миний төрсөн өдөр болдог юм. Би хүүхэд байхдаа манайх ингэж хэцүү амьдарч байгаа юм чинь их л сайндаа ганц хоёр л бэлэг авах байх даа, эсвэл бүр авахгүй ч байж мэднэ гэж боддог байсан. Гэтэл төрсөн өдөр, зул сараар юу болдог байсан гэж санана.

Зул сарын өдөр арванхоёрдугаар сарын 25-нд шалаар дүүрэн бэлэг, арванхоёрдугаар сарын 30-нд миний төрсөн өдрөөр гарт багтахгүй их бэлэг өгдөг байсан шүү. Ийм байхад би ээжээсээ “Аав хаана байна?” гэж асууж шалгаах ямар ч шалтгаан байхгүй.

Ээж минь намайг 16-хан насандаа төрүүлсэн атлаа яаж энэ бүхнийг хийснийг би одоо ч гайхдаг. Би багадаа үеийнхнээсээ эрт хэрсүү сууж, гэр бүлээ авч явах ёстой ганц эр хүн нь гэдгээ мэддэг байсан. Сагсаа сайн тоглохоос гадна талбайгаас гадна ч сайн ажиллах ёстой гэж бүр багаасаа боддог байсан.

Хүүхэд байхдаа гэрээс гараад хотын төв рүү явахдаа би албан газруудын байшин барилгыг хараад том болохоороо ийм том гэртэй болно гэж мөрөөддөг байв. Одоо харин тэр мөрөөдлийн байшингаа аль хэдийнэ босгосон.Заримдаа харахаар манай байшин тэр оффисын барилгуудаас ч том болсон юм шиг санагддаг шүү. Энэ бүхний хүчинд л "БИ" гэдэг хүн бий болсон юм."
- Леброн Жеймс

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.