Ким Юүна Сочигийн өмнөх сорилтыг давлаа
БНСУ-ын уран гулгалтын үндэсний аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийнх 1996 онд, эмэгтэйчүүдийнх 1998 онд зохиогдож эхэлсэн түүхтэй. 2014 оны үндэсний аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд БНСУ-ын Куян хотод боллоо. Тус тэмцээнд таван удаа /2003-06, 13/ түрүүлж байсан олимп, дэлхийн аварга Ким Юүна 227.86 онооны үнэлгээ авснаар тэргүүлсэн байна. Удаах байрт Пак Су Ён, Ким Хэ Жин нарын тамирчид шалгарсан бөгөөд тэдний хувьд Ким Юүнагаас 50 гаруй онооны бага үнэлгээ авсан байна.
Дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт Ким Юүна өнгөрөгч сард /12.05-0/ Хорватын Загреб хотноо болсон “Golden Spin Zagreb” тэмцээнд оролцож, түрүүлсэн. Түүний хувьд бэртлийн улмаас Гран при тэмцээнүүдэд оролцож чадаагүй. Тэрээр оны эхэнд болсон үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож “Сочи”-ийн олимпийн өмнөх эхний сорилтыг давлаа.

дашрамд дурдахад өвлийн олимпийн XXII их наадам ОХУ-ын Сочи хотноо ирэх сарын 7-23-ны өдрүүдэд болно. Харин уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд хоёрдугаар сарын 14-нд, эмэгтэйчүүдийнх 20-ны өдөр тус тус тодрох аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







