Хамар битүүрч, хоолой өвдөхөд яах вэ?


  Хамар битүүрэх үед яах вэ? Хамар битүүрэх нь ихэвчлэн судас тэлснээс болдог. Судас тэлэх шалтгаан нь хоёр янз. Нэг бол үрэвсэл эсвэл харшил. Гэтэл манай хүүхдийг үрэвсэл гэж үзээд хамрыг угаасан байна. Хэрвээ үрэвсэл байсан бол хамрыг угаахад зүгээр болно. Гэтэл засал аваагүй юм байна. Ийм тохиолдолд ихэвчлэн харшлын гаралтай байдаг. Харшил үүсгэх хүчин зүйл нь ихэнхдээ эмнээс болдог. Харшлын гаралтайг батлах эозинофил тоолох шинжилгээ байдаг. Онош хэрвээ батлагдвал хамрын самалдаг руу гидрокортизон тарих эмчилгээ үр дүнтэй. Хоолой өвдөх, загатнах, хуурай ханиах үед ямар эмчилгээ зүгээр вэ? Хэрвээ танд дээрх зовиур дөнгөж эхэлж байгаа бол яаран эм уухын оронд жимстэй цай уугаад үз. Эм бол нэг талаар эмчилгээ болох авч нөгөө талаар хор шүү дээ.

  Тийм учраас та ялимгүй жаахан хоолой өвдөх янзтай бол халуун бүлээн жимстэй цай уугаад үзээрэй. Харин ямар жимстэй цайг сонгох гэдгийг танд хэлж өгье. Найрлагандаа нохойн хошуу, долоогоно, апельсин, аньсны навч агуулсан ямар ч цай болно. Үр дүн өгөхгүй бол: Хамар залгиурын нянгийн үржлийг зогсоох, дархлаа дэмжих зориулалт бүхий витаминаар баяжуулсан биобэлдмэл хэрэглэхийг зөвлөе. Түүний хажуугаар хоолойгоо жамц давс, содын уусмал, эсвэл царвангаар зайлж болно. Харин хоолой сэрвэгнээд байвал халуун сүү уугаарай. Төмсний уур, халуун аарц хоолой өвдөхөд онцгүй. Харин хуурай ханиах үед зүгээр гэдгийг сануулъя. Хоолой ч өвдөөд хуурай ханиах хоёр зэрэг илзрвэл хамгийн сайн арга бол цэгэн иллэг. Хоолойгоо ороож гич нааж өвчин намдааж болох юм. Хөлөө гичтэй халуун усанд дүрэх нь хоолойны өвчинг намжаахаас гадна хуурай ханиалганд сайн.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.