Ю.Цэдэнбалын ач охинд гурван өрөө байр өгчээ
Монголын төр засгийн эрхийг 40 гаруй жил барьж
байсан улстөрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 98 жилийн
ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд түүний ач охин Анастасия
Цэдэнбал Монгол Улсад айлчлаад буцсан.


Их Удирдагчийн ач охин Анастасия Цэдэнбал Филатова Монголд байх хугацаандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, өвөөгийнхөө төрсөн нутагт ажиллаж амьдрах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ерөнхийлөгч түүний энэ саналыг сайшааж байгаагаа илэрхийлээд, монгол хэл сурч, Монголд ажиллахыг урьсан байна. Мөн их удирдагчийн ач охины хүслийг хүндэтгэн үзэж, Улаанбаатарт гурван өрөө байр өгч байгаагаа мэдэгджээ.

Анастасия Цэдэнбал нь Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг төгссөн бөгөөд эдүгээ жуулчлалын компанид ажилладаг аж. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний эмээ монгол хүнтэй ханилаарай гэж захидаг байсан” гэж ярьсан талаар www.assiarussia.ru мэдээлжээ.
Эх сурвалж: Мэдээ.мн
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







