Би 3 жил Сэлбэ голыг цэвэрлэхдээ нэг ч удаа шантарч байгаагүй ээ



Бид энэ удаагийнхаа зочны буландаа онцгой нэгэн зочныг урьж оролцуулж байна. Түүнийг С.Буянхишиг гэдэг. Тэрээр Чингэлтэй дүүргийн “Салхит” гэх газар “Сэлбэ” голын ойролцоо амьдардаг эгэл нэгэн айлын хүү юм. С.Буянхишиг 117-р сургуулийн 7Б ангид суралцдаг. Бид түүнээс ярилцлага авахын тулд сургуулийнх нь нийгмийн ажилтан болоод ангийн багшаас нь зөвшөөрөл авсны эцэст С.Буянхишигийн анги руу явж орлоо. “Эко” сурагчийн маань ангийн дүрсгүй хэдэн хөвгүүд “Буянхишигийн зургийг авах гэж ирсэн юм уу. Манай Буянхишиг ч од болоод бид нарт олдохоо байсан шүү дээ” хэмээн биднийг дуу шуутайхан угтан авлаа. Гуравдугаар ширээний хамгийн урд талын эгнээний зүүн гар талд суух нэлээд дэггүй болов уу гэмээр царайтай жижигхэн бор хүү “Эртхэн шиг голын хог цэвэрлэж байдаг байж. Тэгсэн бол Буянхишиг шиг од болохгүй юу” гэж хэлэн ангийнхаа хүүхдүүдийг хөгжөөв.



С.Буянхишигийг ангийнхан нь “Эко” сурагч гэж дууддаг аж. Тэрээр гуравдугаар ангид орох жилээ Баянхошуунаас “Салхит”-д нүүж ирсэн байна. Энд нүүж ирсэн цагаас хойш эцэг эх нь гол, горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй гэж захидаг байжээ. Тэр цагаас хойш С.Буянхишиг хүү “Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болсон байна. Тэрээр энэ голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан. Зуны улиралд С.Буянхишиг хүү өглөөнөөс орой хүртэл усны гутал өмсөн шуудайгаа чирсээр “Сэлбэ” голын эргийг өгсөж, уруудан алхдаг байна. Бяцхан биедээ ахадмаар энэ ажлыг сайн дураараа хийдэг энэ хүүд урмын үг хайрладаг хүн тун цөөхөн байдаг гэнэ. Харин ч хэнэггүйхэн зантай монголчууд цэвэрлэсэн газрыг нь ганцхан өдрийн дотор хогоор булж орхидог байна. Тэгсэн ч С.Буянхишиг шантарч, халшралгүй  цэвэрлэсээр байгаад гэр бүлийнхэн болоод ойр орчных нь олон хүн бяцхан хүүгээр бахархдаг болов уу.



С.Буянхишиг хүү хичээлдээ явах замдаа шавар шалбаагтай хэсэгхэн газраар дайран өнгөрдөг. Хүмүүс шаварт зоогдохгүйн тулд машины дугуй, том чулууг цувуулан тавьж, түүгээрээ дамжин гардаг аж. Үүгээр бага ангийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдээ тэврээд шавар дээр гишгихгүйн тулд чулуу, дугуй дамжин гарч буй эцэг эхчүүд түүний нүдэнд их хэцүү харагддаг байна. Тийм учраас энэ шавартай хэсэгхэн газарт жижигхэн гүүр хийхийг хүсдэг хэмээн бидэнд хуучилсан. Хэрвээ хэн нэгэн түүнд тусалбал хэзээд хийхэд бэлэн гэсэн шүү. С.Буянхишиг хүү голын хог цэвэрлээд явж байхдаа их олон зүйл боддог гэж байлаа. “Сэлбэ” голын урсгалыг таслахгүй, хоггүй цэвэрхэн байлгахын тулд байгаль хамгаалагчтай болгоосой бас шөнөдөө маш их харанхуй учраас гэрэлтүүлэгтэй болгохыг хүсч мөрөөдөж боддог байна.



С.Буянхишигийг хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, салбарын сайд өөр хүүхэдтэй андууран нэр нэгтэй охиноос нь ярилцлага авч уулзсан гэдгийг саяхан мэджээ. Бид “Чамайг өөр хүүхэдтэй андуурсан гэдгийг сонсоод гомдохгүй байна уу” гэж асуухад “Үгүй ээ, би ерөөсөө ч гомдохгүй байна. Би голынхоо хогийг цэвэрлээд л явна. Надтай андуурсан Буянхишиг гэдэг охин хааяа голын хог цэвэрлэдэг гэсэн” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан хариулсан. Түүний хамгийн ихээр хүсдэг зүйл бол “Салхит”-д амьдардаг хүмүүс амралтын өдрөөр түүнтэй хамт голын хогийг цэвэрлэхийг хүсдэг гэлээ. Учир нь зарим үед голын эрэг дагуух хогийг цэвэрлэж дийлэхгүй, заримдаа шуудайтай хогоо даадаггүй аж. Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, голынхоо усыг цэвэр тунгалаг байлгахыг зааж сургаасай гэж хүсдэг байна. Ингээд бид ажилч хичээнгүй, үеийнхээ хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж буй “Эко” хүү С.Буянхишигтэй ярилцаж түүний дотоод ертөнцтэй бага ч гэсэн танилцахыг хичээсэн юм.



-ГОЛЫН ЭРЭГ ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН, УРСАЖ БАЙГАА УС НЬ ТУНГАЛАГ БАЙВАЛ ХҮМҮҮС “СЭЛБЭ” ГОЛЫГ ХАЙРЛАХ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДООД ЦЭВЭРЛЭДЭГ-

-Миний дүү хэдүүлээ амьдардаг вэ?

-Манайх ам бүл наймуулаа. Аав ээж, хоёр эгч, нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Дүү нар маань 150-р цэцэрлэгт явдаг. Аав ээж хоёр барилгын дотоод засал чимэглэлийн бригадтай.

-Хичээлээ тараад юу хийдэг вэ. Зав л гарвал голын хог түүгээд явчихдаг гэж байсан?


-Эмээ маань хөл муутай учраас хичээлээ тараад туслахаар гэртээ хурдхан ирдэг. Бас хоёр настай дүүгээ харна, даалгавраа хийдэг болохоор хичээлтэй өдрүүдэд голоо цэвэрлэж чаддаггүй. Харин амралтын хоёр өдөр голынхоо хогийг цэвэрлэдэг. Зарим хичээлтэй өдөр зав гарвал голоо цэвэрлэнэ.

-Хэдэн жилийн өмнө гимнастикаар хичээллэж байгаад одоо больсон гэсэн.  Яагаад хичээллэхээ больсон юм бэ?

-Тийм ээ, би гимнастикаар хичээллэж байгаад больчихсон юм. Гимнастикийнхаа дугуйланд хичээлээ тараад явдаг учраас орой 20.00 цагийн үед гэртээ ирдэг байсан. Тийм болохоор голоо цэвэрлэхийн тулд хичээллэхээ больсон. Би гимнастикаар хичээллэж байхдаа хоёр удаа алтан медаль авсан. Нэгийг нь дүүргээс, нөгөөг нь нийслэлээс авч байсан.

-“Сэлбэ” голыг цэвэрхэн тунгалаг байлгахын тулд миний дүү гурван жил шантралгүй хөдөлмөрлөсөн байна. Байгаль орчноо хамгаалах арга ухаанд хэн сургав?

-Миний аав, ээж хоёр байгаль дэлхийгээ хайрла, гол горхио цэвэрхэн байлгах хэрэгтэй гэж байнга захиж хэлдэг. “Сэлбэ” голын ойролцоох хогийг цэвэрлэхгүй бол гол руугаа хийсч ороод байдаг. Манайх “Салхит”-д нүүж ирээд 6-7 жил болж байна. Өмнө нь манайх Баянхошуунд амьдардаг байсан. Аав маань амралтынхаа өдрөөр надтай хамт гол цэвэрлэдэг.

-Голын хог цэвэрлээд явж байхад энэ хавийн хүмүүс яаж ханддаг вэ. Хогоо хаях нь багасч байна уу?


-Зарим хүмүүс гэртээ оруулаад цай хийж өгдөг. “Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ” гэж хэлдэг. Хагас, бүтэн сайн өдөр энэ хавийн айлууд бүгдээрээ нийлээд голынхоо хогийг цэвэрлэдэг болвол үнэхээр сайхан даа гэж боддог. Манай энэ хавийн айлууд нэг их хогоо хаядаггүй юм аа. Зарим нэг айл л хогоо хашаа давуулж шидчихдэг. Харин архи уудаг хүмүүс уусан архиныхаа шилийг хаядаг. Тэрийг нь жаахан хүүхдүүд тоглож байгаад гол руу шидэж хагалаад байдаг. Бас зуны улиралд хүмүүс машинаа голд угаачихаад хогоо гол дээр задгай хаяад явчихдаг.



-Миний дүү жилийн дөрвөн улирлын турш “Сэлбэ” голын ойр орчмын хогийг цэвэрлэж, хамгаалдаг уу. Хаанаас хаа хүртэл цэвэрлэж байна?

-Тийм ээ, хавар дулаараад мөс нь хайлаад эхлэхээр усан дотор хог урсахаар муухай харагддаг. Тийм учраас намар хөлдөхөөс нь өмнө нэг сайн цэвэрлэдэг. Бас усан доторхи хогийг хавар гараараа авахаар гар даараад хэцүү байдаг юм. Харин зуны улиралд өдөр бүр цэвэрлэдэг. Доошоогоо “Ногоон гүүр” хүртэл дээшээ өгсөөд “Ар согоот” хүртэл явж хүмүүсийн хаясан хогийг түүж цэвэрлэдэг.

-Зуных нь амралтын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манайхаас дээшээгээ жаахан яваад булаг байдаг. Тэндээс цайны усаа авчирч өгдөг. Дараа нь өглөөнийхөө цайг уучихаад усны гутлаа өмсөөд шуудайгаа бариад л гарна даа. Юм бодоод л хог цэвэрлээд яваад байхаар өдөр хурдан өнгөрч, газар ч хурдан хорогдоод байх шиг санагддаг.



-ТОМ БОЛООД ААВ ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛАХ ЮМСАН­­­­­-

-Нууц биш бол бидэнтэй юу боддогоо хуваалцаж болох уу?

-Том болоод аав ээжийнхээ ачийг хариулах юмсан. Бас зарим үед хог хаясан хүмүүст уур хүрч гомддог.

-Хогоо голын эрэг дээр хаяад байдаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүс өөрсдөө арчаатай, ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай. Хэрвээ намайг бага байхад өвөө эмээ, аав ээж нар маань байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байсан бол би өнөөдөр “Сэлбэ” голын хогийг сайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйж байсан.

-Цаашдаа “Сэлбэ” голынхоо хогийг цэвэрлэсээр л байх уу?

-Тийм ээ, 12-р анги төгстөлөө голоо хамгаалж цэвэрлэнэ гэж боддог. Би энэ сургуулиасаа шилжихгүй байх.



-Цэвэрлэсэн газар нь хүмүүс хог хаях үед миний дүүд их муухай санагддаг байх?

-Өнгөрсөн жил зуныхаа амралтаар Баянхонгор аймаг руу амрахаар явсан. Явахаасаа өмнө голоо сайхан цэвэрлэчихээд яваад ирсэн чинь “аймаар” их хогтой болчихсон байсан. Гол үерлэхээрээ эргэн тойрныхоо бүх л хог, шороог хамж урсаад их муухай өнгөтэй болдог доо. Яг тийм болчихсон байгаа юм чинь. Тэр үед уйлмаар санагдсан. Голын эрэг нь ийм цэвэрхэн, ус нь тунгалаг байвал хүний нүдэнд ч гэсэн сайхан харагдаад, хүмүүст хайрлах сэтгэл төрж магадгүй гэж боддог.

-ОЛОН ХҮНИЙГ АМГАЛАН ТАЙВАН АМЬДРУУЛАХЫН ТУЛД ЦАГДАА БОЛОХЫГ ХҮСДЭГ-

-Миний дүүд гэрийнхэн нь хэр их тусалдаг вэ. Долоо хоног цэвэрлэхгүй байхад хэдэн шуудай хог гардаг вэ?

-Манай гэрийнхэн тусалдаг. Гол цэвэрлээд явахаар маш их хог гардаг. Зарим амралтын өдөр аав маань завтай бол надад тусалж голынхоо хогийг хамтдаа цэвэрлэдэг. Таван шуудай хог гардаг, хамгийн багадаа л гэхэд. Ногоон гүүрнээс доошоо явж цэвэрлэх юм бол 10 шуудайгаас ч их хог гарна. Хогны машин ирэхээрээ “Танайхаас яагаад ийм олон шуудай хог гардаг юм бэ” гэж асуудаг. Тэгэхээр нь “Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг юм аа” гэж хэлдэг.



-Сайн дураараа голын хог цэвэрлэдэг гэдгийг олон хүн мэддэг болсон учраас ярилцлага авахаар сэтгүүлчид их ирдэг бололтой. Ангийнхан нь “Од” Буянхишиг гэж дуудаад байх юм?

-(инээв.сур) Надтай андуурсан Буянхишиг гэдэг охиноос ярилцлага авсан юм шиг байна лээ. Нийгмийн ажилтан намайг байн, байн дуудагдаад байгаа болохоор “Аяа, аяа од болчихжээ” гээд шоолдог болсон. Гэхдээ манай ангийн хүүхдүүд намайг “Эко” сурагч гэж дууддаг. Манай ангийнхан хааяа гол цэвэрлэхэд тусалдаг. Харин өнөөдөр л УИХ-ын гишүүн Г.Уянгын зөвлөх гээд нэг хүн ирж уулзсан. Сургуулийн захиргаанаас өнөөдөр дуудаад Япон улс руу явуулна гэж хэлсэн.

-Сурахаар явуулна гэж байна уу?

-Үгүй ээ, манай сургуулиас хоёр сурагч Япон улстай танилцахаар явж байгаа юм гэсэн. Тэгээд л намайг цуг явуулна гэж захирал хэлсэн.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ?

-Олон хүнийг амгалан тайван амьдруулахын тулд цагдаа болохыг хүсдэг. Заримдаа хүмүүс гол дотор машинаа оруулж тавьчихаад угаагаад байдаг. Тэгээд хүмүүст хэлэхээр юу ч дуугардаггүй. Хүмүүс бас миний цэвэрлэсэн газар хогоо хаяад байдаг учраас цагдаа болчихоод шаардлага тавих үед арай илүү хүлээж авах юм шиг санагддаг...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Od (90.236.132.175) 2014-09-26 22:00:21
Mundag duudee ulam ih Amjilt husie Baigal delhiigee hairladag iim uhaantai huud baigal delhii n haramgui ogoojoo ogch sain yvna gedegt itgeltei bn
Зочин (112.72.13.107) 2014-09-26 11:32:20
Ямар ухаантай сайн хуу вэ ядаж хог туудэг шуудайг нь огох юмсан бахархаж байна шуу
(103.229.120.215) 2014-09-26 09:31:40
Багш эцэг эхчууд ийм сайн уйлсийг ур хуухэддээ сайн сурталчилж огоосэй Дуу минь чамд амжилт хусэе Их хурлын 76 унтаа ах нараасаа туруулж сэтгэжээ
1213 (202.21.106.107) 2014-09-25 21:06:12
Tomchuuichih bid ichih heregtei bolj baina daa
Хонгороо (182.160.41.116) 2014-09-25 18:33:06
Ийм жаахан хүүхэд насанд хүрсэн биднээс дээр байгаль дэлхийгээ хайрлаж сэтгэл нь өвдөж байхад томчууд бол үнэн ичмээр юм хүүхдээ ийм зөв бодол хандлагатай аав ээжид нь Баярлалаа гэж хэлмээр санагдлаа
Udgan (78.80.158.88) 2014-09-25 18:08:18
Unshad zundu uillauuriin erxgui l nulims ursad uilj suunaunexeer ix baxarxaj bnbvx xvvxdvvd iim bdg bol xorwoo ymr sxn bxsan bilexvmvvs xvvxdee ingej xvmvvjvvldeg bolosoiene xvvd unexer ix bayrllaene xvvgin ajil amidral ar gerinxen vvrd sain saixan bx bolnoochin setgeleesee mash ix amjilt az jargal g xusiezunduu ix uillabaxarxax setgel turuud zunduu ix uillasxn zuil r xvniig bayrluulj uyraaj uilulj chaddag aguu setgeltei xvv bnxvvxdee iim sxn xvmvvjvvlsen ger buliinxend n bayrllasxn vgs ch bagadnamash ix baxarxaj bn
aaaaaaaa (202.72.246.147) 2014-09-25 16:13:24
mundag huu bna aaw eej ni ch mundag humuus umda iim humuusiig l demjih heregteide tegehgui bol udahgui uramni hugrah bhdaa
Suvd (202.131.226.166) 2014-09-25 15:57:52
Yamar sain hyy we baharhaj baina shyy Chinii tuhai jaahan hyydee yarij ognoo Minii hyy sain suraarai
279 (202.131.248.210) 2014-09-25 15:51:18
ene huu bol Elbegdorj Altanhuyag 2 oos 100 dahin iluu huuhed bna
zochin (103.229.123.246) 2014-09-25 14:53:44
curguuli bagsh nar ni ene huugees duurial avah ajil surguuli deeree zohiovol jinhene irgenii bolovcrolin hicheel bolno doo sain huugeer baharhal baina
иргэн (183.177.97.20) 2014-09-25 14:52:24
Бахархаж байна шүү сайн хүү байнаЭцэг эхчүүд хүүхдээ ингэж хүмүүжүүлээсэй
ЗОЧИН (122.201.19.198) 2014-09-25 14:50:25
ЭНЭ ХҮҮГ ЦАЛИНЖУУЛБАЛ ТААРНА
zochin (103.229.123.246) 2014-09-25 14:48:56
ene huugiin tuhai saihan nevtruuleg hiij busad huuhduuded tugeevei zugeersen iim l irgen tuiuvshuuieh ni chuhal aav eejid ni bayr hurgie sain huu baina aav eejiinhee surgaaliig huieej sonsdog sain huu baina setguulchid golduu muug olj hardag ene hun ireeduin sain irgenee olj harjee bayr hurge
ах нь (182.160.33.127) 2014-09-25 14:39:46
БИдний монголчууд ийм хүүгээр дутагдаж байна Хүүд үнэхээр үнэн сэтгэлээсээ баярлалаа бахархаж байна монголын лидер болоорой Ихийг сурч байгаад монголоо зөв замд оруулах шударга сайн удирдагч болоорой
(202.21.112.186) 2014-09-25 14:35:31
baharhaj bn shuu sain huugeer
saraa (202.21.112.186) 2014-09-25 14:34:56
yamar sain huu be uneheer baharhaj bn bid bugdeeree hogoo hayahaa bolchihvol ene huu ch bas tsag zavaa sain surahdaa gargana shuu dee
Zochin (202.21.116.2) 2014-09-25 14:32:13
yamar huurhun huu veetseg ehchuud huuhdee ingej humuujuulesei