Хүн яагаад мартамхай болдог вэ?
Сэтгэл судлаач, ой тогтоолт судлаач, алдарт "The Memory - Ой Тогтоолт"
номыг бичсэн Херман Эббингауз цээжилж, тогтоосон мэдээллийг дахин давтаж
санахгүй бол цаг хугацааны багахан нарийвчлалд мэдээлэл огцом
буурдагийг олж тогтоосон. Амьдрал дээрх энгийн нэгэн жишээг авч үзье.
Оюутан, сурагчид, суралцагсад хичээлийнхээ шалгалтыг өгдөг. Шалгалтын
өмнө хичээлээ давтах нь мэдээллийг хадгалах үйл явц болдог. Шалгалтын
үеэр мэдээллийг эргэн санах үйл явц тохиодог. Харин дараа нь шалгалтын
өмнө хадгалсан мэдээллийг давтахгүй бол 20 мин дараа мэдээлэл бага
багаар алдагдсаар 31 өдрийн дараа юу ч үгүй болдог. Үүнтэй холбоотойгоор
Б.Ф. Скиннер "ой тогтоолтоос үлдсэн хэсгийг боловсрол гэнэ" хэмээн
хэлсэн удаа ч бий.
Гэхдээ эдгээр нь ой тогтоолтыг хангалттай сайн тайлбарлах үндэслэл болж
чадахгүй. Иймд дараах хэдэн хандлагаар тайлбарлахыг хичээе.
"Decay" буюу гажуудлын онолоор мэдээлэл нь ой тогтоолтын ул мөр гэдэг ойлголттой холбоотой. Ямарваа нэгэн шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг.

Хөндлөнгийн ой тогтоолтын гажуудлын онол. Хэрэв шинэ мэдээлэл нь
өмнөх мэдээлэлтэй ойролцоо утгатай байвал дараа нь эргэн санах
тохиолдолд хоорондоо хутгалддаг байна.
Бага зэргийн мэдээлэл урт хугацааны ой тогтоолтод хадгалагдаж
чаддаггүй бол заримдаа байнга давтаж хийдэг зүйл ч гэсэн түүнд багтаж
чаддаггүй. Энэ нь анхнаасаа кодлох үйл явцтай холбоотой. Жишээ нь,
аливаа зүйлсийг урт хугацаанд тогтоохдоо нарийн шинж онцлогуудыг
гэхээсээ илүү бүхэлчилж тогтоодог.
Психоаналитик онолоор тааламжгүй дурсамж, болсон үйл явдлыг
ухамсаргүйгээр мартахаар сэдэлжсэн байдаг гэж үздэг. Үүнийг "репресс"
буюу дарагдмал бодол санаа, сэдэл гэж үзээд ухамсар үүнийг санахгүй ч
хэзээ нэгэн цагт ухамсарт бус оюун ухаанаас ил гарч чадахуйц байдаг гэж
ойлгодог. Гэвч дарагдсан мэдээлэл байдаг эсэхийг судалж, шалгах
боломжгүй учир нийт сэтгэл судлаачид үүнийг хүлээн зөвшөөрдөг гэвэл
өрөөсгөл явдал болно. Мөн эсрэгээрээ амьдралын хүнд хэцүү үе, гэнэтийн
цочирдуулам аймшигт явдлууд харин ч мартагддаггүй тохиолдлыг энэ онол
тайлбарлаж чаддаггүй.







