Үнсэлтийн талаарх баримтууд

Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 16 зүйл байдгийг эрдэмтэд тооцсон байна.Удаан хугацааны туршид явуулсан судалгааны явцад хайртай хүнийхээ үнсэх үеэр юу ч тохиолдож болох нь тогтоогдсон ажээ.Нүүр амны булчин хөдөлгөөнд орохоос гадна даралт аюултайгаар нэмэгдэж магад гэнэ.



Үрчлээнээс хамгаалах дасгал: Үнсэлт болгонд хүүрний 29 булчин оролцдог байна.Эдгээр нь ажиллагаанд орсноор үрчлээнээс сэргийлэх боломжтой юм.

Эрдэс давс: Тачаангуй үнсэлтийн үеэр эрүүл мэндэд сайн шингэнүүдийн солилцол явагддаг.Тэдгээр шингэнүүд нь элдэв өвчний эсрэг үйлчилгээтэй юм.

Нээлттэй болон аньсан нүд: Хүмүүсийн 66 % нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг байна.Ингэснээр илүү романтик байдал үүсгэдэг гэж тэд үүнийгээ тайлбарладаг.Бусад нь ямар үр дүнд хүрж байгаагаа харахыг хүсдэг.Ийм хүмүүс өөртөө итгэл муутай байдаг аж.
Гэрлэхээс өмнө үнсэлцсэн тоо: Америк эмэгтэй нөхөрт гарахаасаа өмнө 80 удаа үнсэлцсэн байдаг. 

Илчлэг: Богинохон үнсэлтийн үеэр 2-3 калори устдаг байна.

Мэдрэмж: Хүний уруул нь хуруунуудаас 200 дахин их мэдрэмтгий аж.
Амьдралын насыг уртасгана: Өглөө бүр ажилдаа явахдаа эхнэрээ үнсдэг эрчүүд энэ сайхан уламлалаас татгалздаг нөхрүүдийг бодвол 5 жил илүү насладаг.

Даралт: 1,5 минут үргэлжлэх үнсэлтийн үеэр даралт ихсэж, цусан дахь дааврын хэмжээ нэмэгддэг байна.
Франц үнсэлт: Уруул, хэл оролцсон энэхүү гүн гүнзгий үнсэлтийг Францын хосууд “Сэтгэлийн хосууд”гэж нэрлэдэг. Эскимосчууд ч мөн үнсэлцдэг. Тэд зүгээр л хамраараа үрэлцдэг гэдэг нь худлаа. Тэд бидний адил үнсэлцэж, нэг нэгнийгээ үнэрлэн, үлээж, дараа нь хамраараа үрэлцдэг аж.

Даруухан япончууд: Японы оршин суугчид хэзээ ч олны нүдэн дээр үнсэлцдэггүй. Залуус нь хүртэл уруулаа дөнгөж шүргэлцэх төдий үнсэлцдэг байна.
Хар тамхи: Үнсэлцэж буй хүмүүсийн бие махбодь морфиноос даруй 200 дахин хүчтэй мансууруулах бодисыг ялгаруулдаг байна.

Эмэгтэйчүүд: Үнсэлт нь эмэгтэйчүүдэд эстресээ тайлахад нь тусладаг болохыг эрдэмтэд тогтоов.
Амьдарлынхаа туршид: Амьдралдаа хүн үнсэлтэнд ойролцоогоор 20160 секунд буюу хоёр долоо хоногийг зарцуулдаг байна.
Минутын дотор: 60 секунт үргэлжилсэн үнсэлт 26 калори устгадаг аж.
Анхны үнсэлт: Дэлхийн хүмүүс анх удаагаа ойролцоогоор 14 насандаа үнсэлцдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.130) 2014-10-05 11:10:02
xuurnii 29 unselt gew u kk