Ухаан тэлж, мэдлэг нэмэхээр дэлгэцийн бүтээлүүд

Кино сонирхогч уншигчиддаа зориулаад дараах нийтлэлийг хүргэж байна. Хүн бүрт сэтгэлд хоногшсон хэд ч үзээд уйдахааргүй кино байдаг шүү дээ. Оросын Adme.ru шилдэг кинонуудыг танилцуулсан байна. 

Өөр ертөнц

Энэхүү кинонд гариг ертөнцийн тухай өгүүлдэггүй бөгөөд хүн өөрийн өнгөрсөн аймшигтай цаг хугацааг хэрхэн мартдаг талаар өгүүлдэг аж.

Төгс оюун ухаан

Тус кинонд хүний хайр сэтгэл, дотоод мөн чанарыг харуулсан байдаг. Их сургуулийн багшийн тухай өгүүлдэг тус киноны гол дүрийг Холливуудын алдарт жүжигчин Рассел Кроу бүтээжээ.

Кэ-Пакс гариг

Хар нүдний шилтэй үл таних хүн гарч ирснээр киноны үйл явдал өрнөдөг. Харь гаригийнхны тухай өгүүлсэн тус кино шинжлэх ухаан, уран зөгнөлт киноны ангилалд багтдаг аж.

Догвилле

Киноны гол дүрд жүжигчин Николь Кидман тоглосон бөгөөд Догвилле кино нь хүн байгалийн харилцааг харуулсан кино юм. Тус киноны найруулагчаар ажилласан Ларс Вон Трир анх киног хийхдээ ямар ч итгэлгүй эхлэсэн гэдэг.

Транс

Энэ бүтээл нь үнэхээр гайхалтай, бахдмаар кино юм. Жүжигчний ур чадвар, жүжиглэх урлагийг дээд зэргээр харуулсан бүтээл гэж хэлж болох юм.

Inception буюу “Эхлэл”

Бодит амьдрал болон зүүд нойрны хооронд юу болдог талаар энэ кинонд өгүүлдэг. Амьдрал үнэхээр тус бүтээлд өгүүлдэг шиг оньсого мэт байдаг уу? Эсвэл энэ зөвхөн хэн нэгний уран төсөөллүү гэдгийг та үзсэний дараа хариултыг мэдэх буй за.

Үлдээч

Хенри гэх оюутан залуу өөрийн сэтгэл дотор болж үйл явдлаа үл тэсвэрлэж гурван хоногийн дараа амиа хорлохоор шийддэг. Ингэснээр киноны үйл явдал эхэлдэг. Бямба гаригийн орой гунигтай бас гайхалтай гэмээр үйл явдал болж өнгөрдөг байна. Энэхүү киног ямар ч хэл дээр үзсэн ойлгодог хэмээн кино шүүмжлэгч нар тодорхойлжээ.

Ванилла тэнгэр

Тус кино нь жинхэнэ хайрын тухай өгүүлдэг аж. Амьдралд чухал зүйл нь хайр дурлал, хэн нэг баатар гэдгийг энэ кинонд харуулахыг зорьжээ. Хайр дурлалд хэрхэн хандахыг өгүүлсэн гэдгийг бүү мартаарай.

Сэрэлт

Алдарт жүжигчид болох Робби Уиллиамс болон Роберт Де ниро нар тус кинонд тоглосон байна. Үнэхээр гайхалтай гэж хэлмээр кино юм. Хүчтэй бас гунигтай. Одоо бидний оршин буй цагт үнэхээр тохирсон кино болж чадсан. Элдэв ид шид, цус сорогчид гээд бүхнийг агуулсан төгс бүтээл болж чадсан.

Үхсэн эр

Энэхүү кино нь хар цагаанаар хийгдсэн ба техник технологи өндөр хөгжсөн энэ үед ийм өнгөтэй хийгдсэн нь цаанаа гүн гүнзгий утга агуулгатай болж чаджээ. Гол дүрд Холливуудын халуухан залуу болох жүжигчин Жонни Депп тоглосон байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.