Нэг төрлийн шампунь хэрэглэх нь муу

Үсээ аль болох ойр ойр сойздож бай. Энэ нь нэг ёсны иллэг болж өгдөг. Ялангуяа элдэв маяг оруулж самнасны дараа сойздох сайн. Тослог үсийг самнахдаа хуйханд нь шүргэхгүйг хичээж самнавал үсэнд тос бага нялдаг. Үдэш орой унтахын өмнө үсээ угаах хэрэггүй. Самнахад төвөгтэй болж, хэлбэрт нь өөрчлөлт ордог. Их бохирдсон тохиолдолд самаа норгож байгаад самначих.


Үс засалтад зөв тайралт чухал. Ер нь урт богино ямар ч үсийг дөрвөөс зургаан долоо хоногт жигдэлж тайрах нь зүйтэй.

Үсний будаг нь өөрөө хими ихээр агуулсан байдаг тул сард нэгээс илүү будуулахгүй байх хэрэгтэй. Жирэмсэн тохиолдолд үсний будагнаас бүр татгалзах нь зөв.

Эрт бууралтах хандлагатай үсэнд сонгины шүүсийг бага багаар түрх. Долоо хоногт 2-3 удаа түрхэж байвал үсний өнгө хэвэндээ орно. Нэг л төрлийн шампунийг тогтмол хэрэглэх нь сайн биш. Нэг сар чийгшүүлэгчтэй шампунь хэрэглэсэн бол дараагийн сард тэжээлийнх ч юм уу сонголтоо өөрөөр хий. Энэ нь үсний бүтэц, өнгө, чанарт эерэг нөлөөтэй.

Үсний гель, лакийг сонгохдоо чанарт анхаар. Тааруухан чанарын гель, лак үсийг хэврэгшүүлж, хугарамтгай болгох нь бий.

Сонгины хальсыг сайтар угаагаад буцалга. Бий болсон хандаар үсээ угаахад үсний төрөлх өнгө сэргээд явчихна. Өглөө оройд бүдүүвтэр ширхэгтэй самаар үсээ урагш хойш нь самна. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, үсний бүтцийг бэхжүүлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.