Оросын алдарт жүжигчин Алены Кузнецова 37 насандаа хорвоог орхилоо

Та бидний сайн  мэдэх Оросын алдарт жүжигчин Алены Кузнецова Өнгөрсөн бямба гарагт өөрийн гэртээ амьсгал хураажээ.

Энэ тухай мэдээллийг анх түүний хамтрагч Денис Матросов Фэйсбүүдээ хуудаснаа зарласан бөгөөд тэрээр “”Үүнээс хойш Алены Кузнецова бидний дунд эргэн гарч ирэхгүй нь””” хэмээн тун гашуудалтайгаар зарласан байна. Бага хугацаанд нэрд гарсан үзэсгэлэнт, авъяаслаг жүжигчин бүсгүй дөнгөж 37 настай байсан юм. Яг энэ цаг үед Орос орон даяар гашуудан, эмэгнэл илэрхийлж байна. Бяцхан охины ээж, үзэгчдийн бахархал болсон жүжигчин ямар шалтгаанаар нас эцэслэсэн нь одоогоор тодорхойгүй байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.105) 2014-10-14 13:51:42
Алена Кузнецова